Путинг эсэргүүцдэг байсан Оросын улс төрчийг Украинд буудан хөнөөжээ

2017/03/26
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний засаг захиргааг шүүмжилдэг байсан Оросын парламентын гишүүн асныг Украинд буудан хөнөөсөн хэрэг гарсан байна. Өнгөрсөн мягмар гарагт Денис Вороненковыг Киевийн гудамжаар алхаж явах үед нь нэгэн этгээд буудан хөнөөжээ. Уг этгээдийг Вороненковын бие хамгаалагчаар ажиллаж байсан хүн буудан устгасан байна. Д.Вороненков өнгөрсөн онд Украинд ирснийхээ дараа Ерөнхийлөгч В.Путинийг байнга шүүмжилж байсан юм.

Украины Ерөнхий прокурор Юрий Луценко хэлэхдээ, ОХУ-ын бүрэлдэхүүнд Крымыг оруулахад Украины ерөнхийлөгч асан Виктор Януковичийн гүйцэтгэсэн үүргийн талаар Д.Вороненков мэдүүлэг өгөх гэж байжээ.  Янукович Украинаас ОХУ руу зугтсан билээ. Өнгөрсөн сард ОХУ-ын эрх баригчид мэдэгдэхдээ, Вороненковыг Москвад үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой луйврын хэргээр мөрдөн шалгаж байна гэсэн юм. Украины Ерөнхийлөгч Петро Порошенко дүгнэн хэлэхдээ "энэ аллага нь Оросын зүгээс үйлдсэн төрийн террорист үйл ажиллагаа" гэлээ. Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков үүний хариуд хэлэхдээ "Порошенкогийн мэдэгдэл нь учир авцалдаагүй зүйл” гэсэн байна.    

Э.Сугар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна