Бяцхан ханхүү Жорж ирэх намраас эхлэж сургуульд орох юм. Тэрээр Thomas`s Battersea сургуульд сурахаар болжээ. Сургуулийн захирал ханхүү Жоржийг сургах хүсэлтэй байгаагаа Кембриджэд уламжилснаар ханхүүг уг сургуульд сургахаар болсон байна. Сургуулийн захирал энэ талаар: “Бид ханхүүг манай сургуульд сурах болсонд туйлын их баяртай байна. Түүнийг маш сайн сургах болно гэдгээ амлая” хэмээн хэлжээ.
Ханхүү Жорж 2016 оны 1-р сараас эхлэн Westacre Montessori-ийн сургуульд сурч эхэлсэн ч ханхүү Уиллиам болон Гүнж Кейт нар уг сургууль Жоржид анхаарал сайн тавихгүй байгаа гэж үзэн ийнхүү Thomas`s Battersea-д оруулахаар болсон байна. Жоржийн өмнөх сургууль Westacre Montessori нь өдрийн 49$-ын үнэтэй байсан бол одоо сурах Thomas`s Battersea сургууль нь 7,975$-ийн үнэтэй гэнэ.
Э.Сугар
Сэтгэгдэл бичигдээгүй байна