Хятад эмэгтэй 16 жилийн өмнө хөлдөөсөн эмбрионоос хүүхэд төрүүлжээ

2017/03/27
Хятадад болсон үр шилжүүлэн суулгах ажиллагааны дараа нэгэн хятад эмэгтэй 16 жилийн өмнө хөлдөөсөн эмбриноос эрүүл хүү төрүүлжээ. Түүнийг Гуандун мужийн 46 настай эмэгтэй гэж Хятадын төв телевиз мэдээллээ. Гуанжоу хотын Сунь Ятсены нэрэмжит Их сургуулийн нэгдүгээр эмнэлэгт хүүхдийг төрүүлжээ. Энэ эь бүсгүйн хоёр дахь төрөлт бөгөөд эхний хүүгээ 2000 онд үр шилжүүлэн суулгах аргаар төрүүлж байжээ. Анхны хүүхдээ төрүүлэх жилдээ эмбрионыг хөлдөөсөн бөгөөд хоёр дахь хүүхэд нь түүний анхны хүүхдээ төрүүлэхэд авсан эмбрионоос мэндэлжээ.

Э.Сугар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна