Зуны цагт өрөө тасалгаагаа тогтмол чийгшүүлэх хэрэгтэй

2017/06/23

Өрөө тасалгааны чийгшил эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлдэг. Хуурай орчинд байснаар хүүхэд болон том хүний хамрын салст хуурайшиж, амархан ханиад хүрч, харшилтай болдог байна. Сүүлийн үед ханиад хүрсэн, багтраатай хүүхдийн байгаа орчныг байнга чийгшүүлэхийг эмч нар анхааруулж байна.

Тэгвэл тасалгааны чийгшил хэдэн хувьтай байх хэрэгтэй вэ. Барилгын материал бүр чийгшилтэй байдаг. Харин энэхүү чийг багасах нь орчны агаарын харьцангуй чийгшлээс хамаардаг. Материал бүр агаараас өөртөө чийг татаж авдаг ба хуурай агаарт чийгээ алддаг чанартай.

Орон сууцны тасалгааны температур 18-22 градус байхад өрөөний агаарын чийгшил 40-60 хувь байхыг хэвийн гэж үзнэ. Аливаа материал чийг авч, алдахдаа хөөлт болон суултын деформацад байнга орж байдаг тул барилгын материал, эдлэлүүдийг барилга барьж байх болон ашиглалтын явцад агаар, хөрс, хурын ус, чийгээс сайтар хамгаалсан байх шаардлагатай.

Чийгшил цааш удаан үргэлжлэх юм бол сөрөг нөлөөллүүд үүсэж, барилгын чанар муудаж ашиглалтын хугацаа богиносох болно. Орчин үед барилгад ус, чийг тусгаарлах материалуудыг өргөн ашиглах болсон. Жишээ нь: хуйлмал хуванцар (полиэтилен) материалууд, шил, төмрийн төрлийн материал, хар давирхай (хар тос), хар цаас, ус тусгаарлагч түрхлэг ба өнгөлгөөний зуурмагууд орно. Цан нь өвлийн улиралд (-50-иас бага хэмтэй улирал) ихэвчлэн цонх, хаалга болон хүйтэн агаар сийгэж буй булан, шал, хана таазны залгааснуудаар үүсдэг мөсөн давхарга юм. Цан нь барилгын материалын чанар болоод хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй тул үүссэн даруйд нь арилгах хэрэгтэй.

Х.Нэргүй
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна