Ливи улсад санамсаргүй байдлаар цогцоснууд олдсоор байна

2017/06/29
Ливи улсын "Улаан хавирган сар нийгэмлэг"- ийн мэдээллээр өнгөрөгч 27-ны өдөр Нийслэл Триполиос зүүн тийш 30 км зайд орших Тажура бүсийн тэнгисийн эргээс 25 цогцос олджээ. Эдгээр цогцос тэнгисийн давалгааны түрэлтээр эрэг дээр гарч ирсэн байна. 

Image result for libya body

Урьдчилсан дүгнэлтээр усан онгоцоор Европ руу явж байсан хууль бусаар хил давагсдын цогцос байсан бөгөөд тэд юунаас болж осолдсон нь одоогоор тодорхойгүй байгаа аж. 

Image result for libya body

Мөн 27-ны өдөр Сабрат хотын ойролцоох тэнгисийн бүсээс хууль бусаар хил давахыг оролдсон 147 цагаачийг аварсан ба тэдний 19 нь эмэгтэйчүүд, 4 нь хүүхэд байжээ. Тэдгээр хүмүүсийн олонх нь залуус байсан ба голцуу Камерун, Судан, Мали, Сенегал зэрэг газраас иржээ. Тэднийг Триполи дэх хууль бусаар цагаачлагсдыг хүлээн авах төвд хүргэсэн бөгөөд нутагт нь буцаахаар болжээ.

Image result for libya body
 
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна