Галын наадмын тухай таны төсөөлж ч байгаагүй 14 баримт

2017/07/04
1. Дэлхийн салютын ихэнх хэсгийг Волт Дисней компани хэрэглэдэг.

Ид шидийн орныг үүсгэхийн тулд мэдээж маш олон тооны салют хэрэгтэй. Волт дисней компани мөн тэсэрч дэлбэрэх бодис ихээр хэрэглэдэг байгууллагын жагсаалтыг хоёрдугаарт бичигддэг. Энэ жагсаалтын нэгдүгээрт Батлан Хамгаалах Яам ордог байна.



2. Цэнхэр өнгийн салютыг үйлдвэрлэхэд хамгийн хэцүү.

Бүх салютыг ижил материалаар хийдэг, харин өөр өнгүүдийг гаргахын тулд өөр өөр химийн бодисуудыг хольдог байна. Цэнхэр өнгийн салютыг үйлдвэрлэхийн тулд зэсийн нэгдэлийг салютын суурь материалууд дээр нэмэх хэрэгтэй, гэвч салютын температур түүнээс болж ихээр халбал цэнхэр туяа бүр мөсөн арчигддаг.



3. Салютын гаргаж буй дүрс болгон өөрийн гэсэн нэртэй.

Жишээлбэл цээцэ цэцэг, бургас, титэм, морины сүүл, дал мод, цагирган, бялуу гэх мэт.



4. Салютыг галт зэвсэгүүдээс өмнө зохион бүтээсэн.

Салютаас санаа аван бууны дарь, тэсрэх бодисуудыг зохион бүтээжээ. 
МЭ 600-900 онд хятадын эрдэмтэн мөнх амьдралыг бэлэглэх уусмалыг зохион бүтээхээр зорьж, оронд нь салютыг олж нээжээ. Тэрээр хулсан саванд хүхэр, нүүрс болон бусад бодисуудыг хийж, эцэст нь галлан салютыг бүтээжээ. 



5.АНУ-ын анхны салютыг Жон Смит ашигласан байна.

 Покахонтас кинон дээр гардаг ахмад Жон Смит бусдад сэтгэгдэл төрүүлэх гэж салют буудуулсан уу, эсвэл уугуул Америкчуудыг айлгахын тулд салют буудуулсан уу гэдгийг бид мэдэхгүй. Гэвч тэрээр АНУ-ын анхны ''салютчин'' болжээ.



6. Америкчууд 1777 оноос эхлэн Тусгаар Тогтнолын баяраараа салют буудуулан тэмдэглэсээр ирсэн. 

Долдугаар сарын 4-нд болдог Тусгаар Тогнолынхоо өдрөөр баярын жагсаал хийж, их буугаар буудаж, салют буудуулан тэмдэглэдэг.



7. Хэрэгцээгүй дуу чимээг нухчин дарах нийгэмлэг гэж байдаг.

1900 онд Жули Барнет Райс нэрт эмэгтэй энэ нийгэмлэгийг үүсгэн байгуулсан. Салют зөвхөн гэмтэл осол, галын аюулыг дагуулаад зогсохгүй маш их дуу чимээ гаргадаг.  Жулигийн батлуулсан хуулиуд дотор эмнэлэг, сургууль орчмын газруудад салют буудуулахыг хориглож, зөвхөн долдугаар сарын 4-ний өдөр салют буудахыг зөвшөөрдөг болсон байна. 



8. Долдугаар сарын 4-ний өдөр ч салют буудахыг хориглосон газрууд байдаг.

Хэрвээ та Массачутес, Нью Жерси, Делвейрт амьдардаг бол салют буудахыг хэзээ ч харахгүй, сонсохгүй.



9. 2016 онд АНУ-ын иргэд 825,000,000 долларыг салютанд зарцуулжээ.

2006 онд 600,000,000 доллар зарцуулж байснаас нэмэгдсэн байна. 



10. Хэрвээ та салютаас айдаг бол танд Ковтапирогасофоби нэрт өвчин байна. 

Хэрвээ та илүү амархан уншигддаг үг хэлэхийг хүсвэл Пиротехнофоби хэмээн дуудаж болно. 



11. Бенгалийн гал таны төсөөлж байгаагаас ч илүү халуун.

Тэд үнэхээр хөгжилтэй, гэм зэмгүй харагдаж байж болох ч фаренгейтийн 1800 градусаас 3000 градус хүртэл халдаг.



12. Эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэйгээр салюттай холбоотой гэмтлүүдэд өртдөг.

Нийт салюттай холбоотой гэмтлүүдийн 74% эрчүүдэд тохиолддог бол, 26% нь эмэгтэйчүүдэд тохиолддог ажээ. 



13. Хуруу болон гараа салютаас болж гэмтээх нь элбэг.



14. Дэлхийн хамгийн том салют буудлагыг Филиппинчүүд үзүүлжээ.

Тэд 2016 оныг бороон дунд 810,904 салют буудуулан угтсан байна.
 



 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна