Төрийн банк Хэнтий аймгийн Чингис хотод харилцагчийн өдөрлөгөө зохион байгууллаа

2018/09/17

Монгол Улсын өнцөг булан бүрт байрлах 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан банкны цогц үйлчилгээг 2.8 сая харилцагчиддаа хүргэн ажилладаг Төрийн банкнаас Хэнтий аймгийн нийт иргэд, харилцагчиддаа зориулан 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 10:00-18:00 цагт Чингис хотын төв талбайд “Харилцагчийн өдөрлөг” зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн үеэр Төрийн банкны иж бүрэн явуулын банк ажиллан иргэд, харилцагчдынхаа банканд зарцуулах цаг хугацааг хэмнэх, ахуйн хэрэгцээгээ санхүүжүүлэх, бэлэн мөнгөний эрсдэлээс сэргийлэх, олон улсад төлбөр тооцоо хийх, санхүүгийн боловсрол олгоход чиглэсэн өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах, бүртгэх, олгохоос гадна сургалт, зөвлөгөө өгсөн.

Өдөрлөгт ирсэн харилцагчдын хувьд Төрийн банкны Гялсбанк үйлчилгээнд үнэгүй бүртгүүлэх, Ахуйн хэрэглээний зээл болон зээлийн эрхтэй Кредит карт авах, ОУ-ын  виза карт, Сурагчийн карт захиалах, хадгаламж нээх зэрэг үйлчилгээг илүүтэй сонгож үйлчлүүлжээ.

Мөн өдөрлөгийн үеэр харилцагчиддаа “Санхүүгийн боловсролтой хүн”, “Банкны цахим бүтээгдэхүүний хэрэглээ” сэдвээр сургалт зохион байгуулж, өдөрлөгт оролцсон харилцагчдын дундаас азтай 10 харилцагчийг тодруулан 1 сая, 500 мянга, 300 мянга, 100 мянган төгрөгийн олон улсын виза картаараа урамшуулсан байна.

ТӨРИЙН БАНК

Эрсдэлгүй ирээдүйн баталгаа



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна