Ямалын тойргийн уугуул хүн ам 48 мянгад хүрчээ

2018/11/27
ХУ-ын хойд нутгийн Ямалын тойргийн уугуул хүн ам болох ненц, хант, селькуп иргэдийн тоо сүүлийн жилүүдэд тогтвортой нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 48 мянгад хүрээд байгааг Ямало-Ненецийн автономит тойргийн тэргүүн Дмитрий Артюхов мэдэгдлээ.

Арваннэгдүгээр сарын 21-25-нд Москва хотноо "Дни Арктики в Москве" нэртэй Арктикын форум зохиогдсон бөгөөд энэ форумын нэгдсэн хуралдааны үеэр тэрбээр ийнхүү мэдэгджээ.

“Арктикын бүс нутгийг эзэмших, ашиглах өргөн далайцтай арга хэмжээг Засгийн газраас авч байгаа нь бүс нутгийн уугуул иргэдийн амьдралын хэв маяг, зан заншилд сөргөөр нөлөөлөөгүй. Тойргийн нийт хүн ам 540 мянгаар тоологдож байгаагийн 48 мянга нь Арктикын үндсэн уугуул иргэд болох ненц, хант, селькуп байна. Эдний 19 мянга нь өнөөг болтол нүүдлийн цаатан амьдралаар амьдарч байна. Сүүлийн найман жилийн байдлаар тундрын үндсэн аж ахуй эрхэлдэг иргэдийн тоо 30 хувиар өссөн” хэмээн Дмитрий Артюхов хэллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна