Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн тээврийн автобус шатжээ

2019/01/18
Өнөөдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Улаанхуарангийн эцэст 14:09 цагийн орчимд Нийслэлийн онцгой байдлын газарт нийтийн тээврийн автобус шатаж байна гэсэн дуудлага ирсний дагуу гал унтраах 63 дугаар ангийн албан хаагчид очин галыг унтраан ажиллаа. 

Тус автобус нь техникийн бүрэн бус байдлын улмаас түр зогсолт хийсэн байсан  бөгөөд  “Блюбус” ХХК-ийн эзэмшлийн автобус байсан байна. 

Автобус шатах үеэр дотор нь хүн байгаагүй, бэртэж гэмтсэн хүн байхгүй. 

Цагдаа болон холбогдох байгууллагаас галын шалтгааныг тодруулахаар яг одоо ажиллаж байна. Урьдчилсан байдлаар техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, цахилгааны гэмтлээс үүдэлтэй хэмээн дүгнэлт гараад байна" гэсэн мэдээллийг өглөө. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна