3 сарын 20: Өнөөдөр болох үйл явдал

2019/03/20
08.00 цагт “Grand circus” зоогийн газарт Монголын мастер тогооч нарын холбоо, Монголын тогооч нарын нэгдсэн холбоо хамтран Тогоочийн тангараг өргөх ёслол зохион байгуулна. Утас: 90090272

09.00 цагт МУИС-ийн хичээлйн I байранд оюутнуудад УИХ-ын гишүүн А.Ундраагийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслол болно. Утас: 99002019

10.30 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн газраас Замын цагдаагийн гүүрэн гарцын барилгын ажлын талаар мэдээлнэ. Утас: 325044

11.00 цагт Мэдээлэл технологийн үндэсний паркт Сингапур улсын ACE байгууллага гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих “Экспортын хурдасгуур хөтөлбөр” хэрэгжүүлэх талаар мэдээлнэ. Утас: 88015840, 99102837, 99109804

11.30 цагт “Нарантуул” олон улсын худалдааны төвд ЦЕГ-аас "Нэг хором" өдөрлөг зохион байгуулна. Утас 90094400, 88096555

12.00 цагт Монголын залуучуудын холбоонд Казах үндэстний ёс заншил сурталчилах "Наурыз-2019" өдөрлөг болно.

13.00 цагт Нийслэлийн 84 дүгээр сургуульд LEAD Mongolia хөтөлбөрийн Авилгатай тэмцэх, ил тод байдлыг сайжруулах багаас хэрэгжүүлэх "Сайн сургууль" төслийн нээлт болно.

14.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд Азийн хөгжлийн банк, “Сермсанг Пауэр Корпорейшн” “Паблик Компани Лимитед” компанийн удирдлагууд 15 мегаваттын хүчин чадалтай нарны цахилгаан станц байгуулах гэрээнд гарын үсэг зурна.

15.00 цагт Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд Газар хөдлөлтийн сургалтын танхимын нээлт болно. Утас: 99007969, 88249813, 86150069

Төрийн ордонд

08.00 цагт Засгийн газар хуралдана.

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт иргэн И.Энхсайхан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нарын хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлнэ.

12.00 цагт Иргэдийн шударга шүүх ТББ-аас УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн хууль бус үйлдлийн талаар мэдээлнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна