''Чанга дэглэмт'' Саудын Араб улсын эмэгтэйчүүдийн амьдрал: Хийж болох ба болохгүй зүйлс

2019/05/06
Олон нийтийн тээврийн хэрэгсэлд суухаас эхлээд насаараа хамт амьдрах нөхрөө сонгох хүртэл тэдэнд хийж болохгүй, хориотой зүйлс маш олон бий. Хүний эрхийг уландаа гишгэдэг, шашинд нийтээрээ тархиа угаалгасан лалын шашинт Саудын Араб улсад эмэгтэйчүүд юуг тэсэж амьдрах хэрэгтэй болдог вэ?

11 Prohibitions for Women in Saudi Arabia That Are Hard to Believe

Тэд эрэгтэй харгалзагчгүйгээр хаашаа ч явж болохгүй. Нөхөр эсвэл эрэгтэй хамаатантайгаа байхдаа л ийш тийшээ явж болно. Эмэгтэй хүнд хань болж, дагалдаж явах эрийг Махрам гэж нэрлэнэ. Түүний зөвшөөрөлгүйгээр эмэгтэй хүн гэрлэж, ажилд орж, гадаад явж, их сургуульд элсэж, тэр бүү хэл хагалгаанд орж ч болохгүй.

11 Prohibitions for Women in Saudi Arabia That Are Hard to Believe

2017 оны есдүгээр сард Саудын Араб улсад эмэгтэй хүн жолоо барих эрхтэй болсон. 2018 оны зургадугаар сараас эхлэн энэ хууль хэрэгжиж эхэлсэн. Гэсэн хэдий ч жолооны үнэмлэх эзэмшихийн тулд өнөө махрам гуайн зөвшөөрөл бүсгүйчүүдэд хэрэгтэй. 

11 Prohibitions for Women in Saudi Arabia That Are Hard to Believe

Олон нийтийн тээврээр зорчих хориотой. Мэдээж жолоо барих эрх хялбар олдохгүй юм чинь нийтийн тээврээр л зорчихоос доо, тийм ээ? Гэсэн хэдий ч Саудын Арабд ихэнх автобус компани эмэгтэй хүн тээвэрлэхээс татгалздаг. Галт тэрэг, метрогоор зорчиж болно, гэсэн ч зөвхөн тусдаа жижиг бүхээгт зорчих эрхтэй. Тэр нь бас тийм хялбар олдохгүй.

11 Prohibitions for Women in Saudi Arabia That Are Hard to Believe

Бүсгүй хүн л болсон хойно тод, цэцэг навчтай хөнгөн нимгэн хувцасламаар л байдаг байлгүй дээ. Гэсэн ч хуулиар зөвхөн урт хар, нийлэг материалаар хийгдсэн, биеийн галбир тодотгодоггүй хувцас өмсөж, толгойдоо алчуур зүүж, нүдээ л ил гаргах эрхтэй байдаг. Саудын Арабийн хунтайж эмэгтэйчүүд энэ хувцасны ''чанга дэглэм''-ээ эсэргүүцэж болно хэмээн айлдсан ч хэрэв гудамжинд явсан эмэгтэй хүчиндүүлсэн тохиолдолд ил задгай хувцас өмссөн түүний ''хохь'' болдог улсад хүссэн хувцсаа өмсөж зориглох бүсгүй байхгүй л болов уу. 

11 Prohibitions for Women in Saudi Arabia That Are Hard to Believe

Эмэгтэй хүн сурах эрхтэй, гэсэн хэдий ч маш олон хязгаарлалт бий. Махрам гуайн зөвшөөрлийг авж, их сургуульд суралцаж, төгслөө ч төгссөнийхөө дараа ажиллах нь юу л бол.

11 Prohibitions for Women in Saudi Arabia That Are Hard to Believe

Бүсгүйчүүдийн ердөө 17% нь ажилладаг. Үлдсэн эмэгтэйчүүд гэртээ хүүхдээ харж, эр нөхөр махрамаа ''эрхлүүлдэг'' байна. Эмэгтэйчүүдийн хийж болох ажлууд ч тийм их биш. Эмч, сувилагч, багш гээд л дуусна даа. Мэдээж шинэ, танихгүй залуутай ойртож нөхөрлөхгүй байх ажил хийх хэрэгтэй. Эмэгтэйчүүд эрчүүдээс илэрхий бага цалин авч, мөн ажил олгогчид нь эрүүл мэндийн даатгал, урамшуулал гэх мэт нэмэлт цалин огт өгдөггүй нь бүсгүйчүүдийн ажиллах хүслийг нь унтраадаг гэхэд болно.

11 Prohibitions for Women in Saudi Arabia That Are Hard to Believe

Хайр дурлалтайгаа учирч, түүнтэйгээ гэрлэнэ гэдэг бол үлгэр. 7 насанд хүрсэн охиноо хүнтэй суулгаж, жирэмслүүлэх эрх эцэгт нь бий. Боловсрол, мөрөөдөл, эрүүл мэндээ хөсөр хаяж хүнтэй суух бяцxан охид эрт жирэмсэлж, ихэнх тохиолдолд өвчнөө дийлэлгүй хорвоог орхидог.

11 Prohibitions for Women in Saudi Arabia That Are Hard to Believe

Ганцxан гэртээ л өнөө муухай хар хувцсаа өмсөхгүй байж болдог учир эмэгтэй хүн гэртээ зочин ирсэн үед болгоомжтой байх хэрэгтэй. Саудын Арабын байшингуудад хоёр хаалга байдаг.  Нэг нь эмэгтэйд, нөгөө нь эрэгтэйд зориулагдсан. Эр нөхөр нь зочин хүлээж авч байхад эмэгтэй хүн орж болохгүй. Хаалга тайлж өгч болохгүй. Нөхөртөө хэлэх чухал зүйл байгаа бол утсаар холбогдох хэрэгтэй.

11 Prohibitions for Women in Saudi Arabia That Are Hard to Believe

Зөвхөн гэрт эр эмээр ялгасан хаалга байдаг биш, бүх л газар, жишээ нь олон нийтийн газар, зоогийн газар, далайн эрэг, нийтийн тээвэр гэх мэт. Pizza Hut, McDonald’s, Starbucks гэх мэт дэлхийн томоохон сүлжээ газрууд үйлчлүүлэгчиддээ тохируулж, эр эмээр нь ялгаж, тусдаа суух танхимуудтай болжээ. 

11 Prohibitions for Women in Saudi Arabia That Are Hard to Believe

Эрэгтэй эмэгтэй хүмүүс ижил тэгш эрхтэй биш. Эрэгтэй хүн эмэгтэй хүнээс хоёр дахин ''үнэ цэнэтэй''. Өв залгамжлах үед эр хүн эмэгтэйгээс хоёр дахин өв хүртэх эрхтэй. 

11 Prohibitions for Women in Saudi Arabia That Are Hard to Believe

2012 онд л Олимпын наадамд оролцох эрхтэй болсон эмэгтэйчүүдийг засгийн газар, нийгэм тийм ч таатай хүлээж авсангүй. Эмэгтэйчүүдэд спортоор хичээллэх боломж тэр бүр олдохгүй бөгөөд төхөөрөмжүүд дээр хичээллэх боломж ч олдохгүй.

11 Prohibitions for Women in Saudi Arabia That Are Hard to Believe

Эдгээр дүрмүүдийг зөрчсөн эмэгтэйг тийм ч ''шударга'' шийтгэл хүлээхгүй. Танихгүй залуутай ярилцаж, эсвэл нимгэн материалтай даашинз өмссөн бүсгүйг цагдаа шийтгэх эрхтэй. Хамгийн хөнгөн шийтгэл бол ташуурдуулах. Маш олон эмэгтэй Саудын Араб улсад хэрцгийгээр тамлуулж амиа алдсан байдаг. Зөвхөн Саудын Араб гэлтгүй өөр бусад орны эмэгтэйчүүд ч шашинд толгойгоо угаалгасан мунхаг хүмүүсийн хэрцгийлэлд өртөж амиа алдсан байдаг. Шоронд орсон эмэгтэйг эр махрам нь суллаж авах эрхтэй. Гэсэн ч ихэнх тохиолдолд эр махрамууд нь эмэгтэйдээ илүү хүнд шийтгэл ногдуулж өгөөч гэж хүсдэг гэнэ. 

Дэлхий дахин Саудын Араб улсын шашны сударт итгэсэн тэнэглэлийг зүхэж, шүүмжилдэг ч Саудын Арабын эмэгтэйчүүд өөрсдийн амьдралаа хэвийн гэж бодож, юуг ч өөрчлөхийг хүсэхгүй амьдардаг гэнэ. 

Б.Эрхбилгүүн


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.