Хөвсгөл, Булган аймгийн заагт байрлах Намнангийн арын постоор 29 ширхэг хөлдүү тарвага Улаанбаатар хотруу оруулахаар ачаан дотроо нууж явсныг Хөвсгөлийн Экологийн цагдаагийн алба хаагч нар илрүүлжээ.
Улмаар хөлдүү тарвагыг эд мөрийн баримтаар хураан авч холбогдох ажиллагааг хийж байна.
Иргэн та хууль бусаар тарвага агнавал Монгол улсын “Зөрчлийн тухай хууль 7,6 дугаар зүйлд заасны дагуу хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээр гаргуулах бөгөөд хувь хүнийг 300,000, аж ахуй нэгжийг 3,000,000 төгрөгөөр торгож, тарваганы экологи эдийн засгийн үнэлгээ болох эмийг 200,000, эрийг 170,000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлэн тооцож, төлбөр ноогдуулахыг Экологийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Экологийн цагдаагийн алба
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна