Цахим залилан ихэсчээ

Х.Есү
2021/01/19

Covid-19-ийн улмаас хөл хорио тогтоосноос хойш бүгд цахим хэлбэрт шилжин ажиллаж, онлайн худалдааны эрэлт ихэссэн билээ.  Харин гэртээ хөл хорионд байгаа иргэд удсандаа ч тэр үү ашиг олох атгаг санаа сэдсэндээ ч тэр үү амар хялбар аргаар мөнгө олох хүмүүс ч олширчээ. 

Тодруулбал, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Хатанбаатар хэлэхдээ “Иргэдээс 5-10 мянган төгрөг хураан, лайваар азтан шалгаруулж байгаа нь ашиг олох зорилготой, залилангийн шинжтэй үйлдэл юм. Иргэд онлайн худалдаа, хүргэлтийн үйлчилгээ, лайваар азтан шалгаруулах үйл ажиллагаа, сонжоо гэх мэт цахим гэмт хэргийн хохирогч болсон 4000 гаруй хүн хандаад байна. Эхлээд тодорхой хэмжээний мөнгө амлан, азтан шалгаруулдаг байсан бол сүүлдээ байр, машины хонжвортой явагддаг. Олон хүнтэй группт лайвуудаа шэйр хийн, данс байршуулж иргэдээс мөнгө хураадаг. Манайхан ч амар хялбар аргаар мөнгөө үржүүлээд авах сонирхолдоо хөтлөгдөн хэдэн зуугаараа оролцоод луйвардуулдаг. Мөн онлайнаар бараа зарна гэж урьдчилгаа мөнгө аваад алга болдог олон тохиолдол бүртгэгдсэн" гэв.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна