Их, дээд сургуулийн 68 мэргэжлийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо

2021/01/28

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн 2020 оны намар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дээд боловсролын чанарыг сайжруулах ажлын хүрээнд Их, дээд сургуулиудын хөтөлбөрийн давхцалыг багасгаж, олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг дэмжинэ. Монгол Улсад нэн хэрэгцээтэй байгаа мэргэжилтэн бэлтгэж буй сургуулийг дэмжиж, их, дээд сургуулийн бүтцийн өөрчлөлт хийнэ гэдгээ илэрхийлж байсан юм.

Энэ ажлын хүрээнд 2020 оны есдүгээр сард БШУЯ-ны ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн 2020 оны 10 дугаар сард 5 сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, мөн 5 сургуулийн 15 мэргэжил/хөтөлбөр/-ийг хүчин болгосон билээ.

Тэгвэл 2021 оны нэгдүгээр сард дээрх ажлын хэсгийн хоёр дахь шатны дүгнэлтэд үндэслэн дахин 1 сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, 17 их, дээд сургуулийн 68 мэргэжил/хөтөлбөр/-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.

Сургалтын хөтөлбөр, багшид тавигдах нийтлэг шаардлагыг хангаагүй сургууль, хөтөлбөрийн тоог цөөлснөөр сургалтын чанар дээшилж, оюутан чанартай боловсрол эзэмших нөхцөл сайжирна гэж Боловсрол, шинжлэх ухааны яам үзэж байна.



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.140.44
    2021/01/29

    Ямар 2.сургуулийн ямар мэргэжилүүд юм болоо төлбөр мөнгөөс авахуулаад хохирох оюутан залуус харж ивээлдээ сэрэмжлүүлэг болгож

    Хариулах
  • 66.181.161.22
    2021/01/29

    Ямар ямар сургуулийн ямар мэргэжлүүд гэдгийг нь зарлах хэрэгтэй юм шиг байна.

    Хариулах
  • 66.181.184.143
    2021/01/28

    Naad 17 surguuliinhaa surgalt yavuulah erhiig burmusun haah baisan yum

    Хариулах
  • 150.129.140.71
    2021/01/28

    Монголд төгссөн бүх хүн дэлхийд гарахгүй гадаадад ажиллахгүй тиймээс бүгдийг тэгэж дарамтлах хэрэггүй зөвхөн дотоодоо хүчинтэй дээд болвсрол байж болно

    Хариулах
  • 202.55.188.108
    2021/01/28

    Миний бодлоор боловсролын яам, хөдөлмөрийн яам уялдаа холбоотой ажилж, илүүдэл мэргэжлээр элсэлт авдагийг л больчвол Тэгээд МСҮТ, Коллежуудынхаа чадварыг дээшлүүлж зөв суртчилбал

    Хариулах
  • 122.201.22.1
    2021/01/28

    Сургуулийг нь ил тод нэрлээч!! Хүмүүсийг битгий төөрөгдүүлж тэнэгтээд бай? Хууль зөрчих юм байхгүй. Зарлаж байгаа, зарлуулж байгаа хоёр тал хоёулаа хам гэмт хэрэгтэн юм уу?

    Хариулах
  • 203.91.115.55
    2021/01/28

    17сургуулийн 68 мэргэжлээ нээлттэй зарлаарай Удахгүй ЭЕШ бүртгэл эхэлнэ тэднд зөв сонголт хийхэд ийм тустай зүйл хаана уайх вэ? Хүчээр элсүүлчихээд хувийн хэргийг нь буцааж өгдөггүй сургууль мэргэжлийг хязгаарлэх л хэрэгтэй

    Хариулах
  • 49.0.137.164
    2021/01/28

    Mash zow shuu Zedevee ingeed zorigtoihon shig ajillaad og l doo !!!! Odoo Hotoos gargah heregtei b na !!!!

    Хариулах