Улсын хэмжээнд 61 тохиолдол нэмж бүртгэгдлээ

2021/02/06

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр нийт 20853 хүнд шинжилгээ хийхэд шинээр 61 хүнээс халдвар илэрч нийт батлагдсан тохиолдол 1989 боллоо.

Эдгээр нь Улаанбаатарт илэрсэн ба бүгд ойрын хавьтлуудаас илэрсэн.

Монгол шир ХК, гутлын цех, Х апартмент зэрэг голомтын халдвар үргэлжилж байна. 

Улаанбаатар хотод одоогийн байдлаар 10 гаруй голомт идэвхтэй байна. Зарим голомтын эх нь тодорхой бус байна. Үүнд:

  • Монгол шир ХК /нийт 45/
  • X apartment /нийт 13/
  • Сонгино хайрхан дүүргийн супермаркет
  • Гутлын цех /нийт 35/
  • БССА /нийт 42/
  • Амгалан амаржих газар /Нийт 7/

Амгалан амаржих газрын эмнэлгийн тусламж үйлчилгээ бага шаардлагатай 93 ээжийг эмнэлгээс гаргаж, бусад тусламж хэрэгтэй хүмүүсийг бусад эмнэлэг рүү шилжүүлнэ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна