Завхан нутгаар овоглогдон алдаршсан Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Батсүх Ардын Жүжигчин цол хүртлээ.
С.Батсүх нь 1957 онд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн. Завхан аймгийн ХДТ-ын гоцлол дуучин байхдаа Монгол Улсын Гавьяат Жүжигчин цолыг 1993 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүртсэн юм.
Орон нутагтаа малчин, ардын армид байлдагч, аймгийн барилга угсралтын конторт барилгачин зэрэг ажлыг хийж байгаад 1983 оноос Завхан аймгийн ХДТ-т жүжигчин, дуучнаар оржээ. Зохиолын дууг ардын дууны арга маягаар дуулж амьдруулах өөрийн өвөрмөц барилтай болж “Завхан гол”, “Нутаг амьтай аав”, “Отгонтэнгэр”, “Тэсийн гол”, “Дуут нуур” гэх мэт, ихэвчлэн Завхан нутгийн тухай дуунуудаараа олонд алдаршин, нийтийн дууны сан хөмрөгт хувь нэмрээ оруулсан байна. “Ардын эрх” сонины газраас зохион байгуулсан зохиолын дууны “Хит-парад”-ын анхны наадамд “Завхан гол” дуугаараа тэргүүлж, “Дөрвөн улирлын өнгө” дуу нь олон жил шилдэг таван дууны нэгэнд орж байжээ. “Морин хуур” дуу хөгжмийн наадамд удаа дараа амжилттай оролцсон байна.
Дашрамд дурдахад, Анхны гавьяат цол Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1935 оны 41 дүгээр тогтоолоор Улсын алдарт гавьяат жүжигчин, дуучин, хөгжимчин, уран зохиолч гэсэн нэртэйгээр бий болсон бөгөөд 1941 оноос эхлэн гавьяат жүжигчин, дуучин, хөгжимчин цолыг нэгтгэж “Гавьяат жүжигчин” гэж нэрлэх болсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.69.66
Tegvel oor olon hund ene shagnalaa ogoh bolj de
Хариулах66.181.183.89
Найрны дуучинд ахдсан шагнал байна.
Хариулах192.82.77.149
Нүдээ олсон шагнал байнаа, Баяр хүргье
Хариулах64.119.19.190
OK
Хариулах103.57.95.232
Сайхан үйл явдал болжээ.Миний хувьд дэндэхгүй яг таарна баяр хүргэе
Хариулах192.82.71.150
УИХ монголд мөрдөх хуулиудыг гаргадаг. Нэгэнт социализмаас татгалзсан юм бол энэ янз бүрийн цол өгдөгөө нэг журамд оруулаач. НЭГЭНТ цолыг цаашид өгнө гэх юм бол ЕТГ, шагнал хариуцдаг ажилтан нараас хамаарахгүй шалгуураар цол олгодог болгое. Хэнтийн эрдэнэбат гавъяат олон жил соёлын асуудал хариуцаж байгаа. ИНГЭХДЭЭ хэнтийгээс энхзул, түвшинтөгс, төмөрхуяг гэх гавъятыг тодруулсан. ИНГЭЖ хэн нэгний дэмжлэгээр ЦОЛ өгдөгийг зогсоое. АРД түмний оролцоогоор цол өгдөг болое. ХЭРЭВ цол байх ёстой юм бол. ЖИНХЭНЭЭР ард түмэндээ үнэлэгддэг хүнд цол өгдөг болгох хэрэгтэй
Хариулах202.126.89.249
Зөвөө
Хариулах66.181.183.85
Энэ ч арай дэндэнээ
Хариулах66.181.178.225
Зөв баяр хүргье
Хариулах66.181.161.62
■□
Хариулах