Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар танилцуулдаг ээлжит хэвлэлийн хурлаа хийж байна.
2021 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр улсын хэмжээнд 14978 хүнд PCR шинжилгээ хийхэд 34 хүнээс коронавирус илэрлээ. Халдвар бүгд Улаанбаатарт бүртгэгдсэн. Халдвар авсан иргэдийн хавьтал болон сайн дурын шинжилгээ өгөх цэгүүдэд ирсэн иргэдээс коронавирус илэрсэн байна.
Улсын хэмжээнд халдвар авсан хүний тоо 2023, дотоодын халдвар 1513 тохиолдол бүртгэгдлээ. Харин Улаанбаатар хотод 1187 тохиолдол бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт халдвар авсан иргэдийн ойрын хавьтал 218 хүнийг тусгаарласан. Халдвар авсан иргэдийн ойрын хавьтал 958, хоёрдогч хавьтал 4700 гаруй хүн бүртгэгдлээ. Хавьтлуудын тоо нэмэгдэх тусам халдвар тархах эрсдэл өндөр болох тул олон нийтийн газраар аль болох явахгүй байхыг анхааруулж байна. Сүүлийн 24 цагт 14 хүн эдгэрч эмнэлгээс гарч, эдгэрсэн хүний тоо 1463 буюу 72.3 хувь нь эдгэрлээ. Одоогоор ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, УНТЭ-т 547 хүн эмчлүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна