Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр улсын хэмжээнд нийт 12,252 хүнд шинжилгээ хийхэд 50 хүнээс коронавирус илэрлээ.
Илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн ба өмнө батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс байна.
Ингээд Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 2,073 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 1,493 хүн эдгэрээд байгаа бол 1,273 хүн эмчлэгдэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна