Өнөөдөр 13 цагийн орчимд Сүхбаатарын талбай дээр нэгэн иргэн өөр дээрээ шатахуун асгаж, өөрийгөө шатааж, амиа егүүтгэсэн сэртхийлгэм, харамсалтай үйл явдал болсон.
Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү дараах тайлбарыг өглөө.
"Талийгаачийн биеэс 1987 онд төрсөн Э гэж хүний бичиг баримт гарч ирсэн. Энэ бичиг баримт тухайн иргэний бичиг баримт мөн эсэхийг тодруулж шалгана. Тухайн үед Сүхбаатарын талбайд ажиллаж байсан цагдаагийн алба хаагчид түргэн шуурхай гүйж очсон. Харамсалтай нь гал маш хурдан дэгдсэн. Мөн цагдаагийн алба хаагч түлэгдсэн.
Цагдаагийн байгууллага учир шалтгааныг тодруулахаар шуурхай ажиллаж байна. Биеэс нь гарсан бичиг баримтаар нь шүүж, хэн болохыг нь эцэслэн тогтооно. Ямар шалтгаанаар ийм зүйл болов гэдэг нь мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болно. Хэдхэн цагийн өмнө ийм зүйл боллоо. Аль болох цагдаагийн байгууллага шуурхай ажиллах болно, камерийн бичлэгүүдийг баримтжуулаад авсан байгаа" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.2
Оройн мэдээгээр нэг ч дурссангүй дээ
Хариулах66.181.160.66
Нуугаад өнгөрнө байхаа
Хариулах