Ерөнхийлөгч Х.Баттулга иргэн Э-гийн амиа алдсан учир шалтгааныг яаралтай олж тогтоохыг үүрэгдлээ

2021/02/08

Өнөөдөр Сүхбаатарын талбайд нэгэн иргэн өөрийгөө шатааж, амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, 34 настай Э гэгч нь төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцсон ч цалинг нь өгөөгүй удсан тул ийнхүү амиа хорлосон гэх мэдээлэл байгаа юм. 

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар, Дотоодын цэргийн командлагч бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд нартай уулзлаа.

Улмаар Сүхбаатарын талбайд иргэн Э харамсалтайгаар амь насаа алдсан явдлыг яаралтай шалгаж, учир шалтгааныг нэн даруй олж тогтоохыг даалгалаа.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.131.233.251
    2021/02/09

    Эрхэм ерөнхийлөгчөө та яагаад тогтоол шийдвэр журмаа зөрчөөд байгаа юм бэ. Хөл хорио цуцлагдаагүй байгаа шүү дээ...Харицлагыг нь та үүрэх ёстой.

    Хариулах