Өнөөдөр Сүхбаатарын талбайд нэгэн иргэн өөрийгөө шатааж, амиа егүүтгэсэн харамсалтай хэрэг гарсан талаар мэдээлсэн. Тэгвэл ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү энэ талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хохирогчийн биеэс нь гарсан бичиг баримтаар 1987 онд төрсөн Э мөн болж таарсан. Чингэлтэй дүүрэгт амьдардаг хүн байна.
Хувиараа СD, үнэртүүлэгч борлуулдаг байсан гэх мэдээлэл урьдчилсан байдлаар тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагаа, тухайн хүний хувийн байдлыг тогтоох ажил яг одоо явагдаж байна. Тиймээс бид хэрэгт авагдсан баримтын талаар прокурорын зөвшөөрлөөр нийтэд мэдээлэх ёстой.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл явж байгаа учраас залруулах үүднээс зарим мэдээллийг хэлж байгаа юм” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.15.71
medeej CD zaraad uy oloh ve dee,amidral n hezuu bj taaraa,3 han saya hun amiig oligtoihon avaad yavchihaj chaddagui tor zasag muu bna daa
Хариулах