"Талийгаач Э бусдад гэмгүй нэгэн байсан" хэмээн хөршүүд нь ярьж байна

С.Гандэлгэр
2021/02/09

Өчигдөр буюу 2-р сарын 8-ны өдөр Сүхбаатарын талбай дээр нэгэн иргэн өөрийгөө шатаасан харамсалтай, сэтгэл сэртхийлгэм хэрэг гарсан нь иргэд, олон нийтийг цочролд оруулсан. Тухайн үед ойролцоо явж байсан иргэд, цагдаагийн алба хаагчид хурдан шуурхай гадуур хувцсаараа галыг унтрааж, арга хэмжээ авсан ч тухайн иргэний амь насыг аварч чадаагүй юм. 

Талийгаач амиа егүүтгэхдээ олон нийтийн дунд өөрийгөө шатааж, бамбар болсны шалтгааны талаар цахим сүлжээнд иргэд олон таамаглал дэвшүүлсээр байгаа юм.

Талийгаач "Э"-ын гэрийн гадаах хамгаалалт буугаагүй байв.

Манай сурвалжлах баг өчигдөр орой  талийгаачийн амьдардаг байсан Чингэлтэй дүүргийн 12-р хороонд байрлах гэрийг нь зорьсон юм.  

Талийгаачийн гэрийн ойр орчмыг цагдаагийн алба хаагчид хамгаалалтад авсан байв. Учир нь талийгаачийн гэрт нь нэгжлэг хийж, ар гэрийхнээс нь “Э” юунаас болж амь насаа егүүтгэсэн шалтгааныг олж, тодруулахаар гэрчийн мэдүүлэг авсан байна. 

Нэгэнт уй гашууд автсан ар гэрийнхнээс мэдээлэл авах тохиромжгүй санагдсан тул хөршүүд, мөн хорооны ажилтантай уулзаж, зарим зүйлийг тодруулсан юм.

Бидний уулзсан хүмүүсийн ихэнх нь "Олон нийтийн сүлжээгээр маш их худал мэдээллүүд тархаж байна. Талийгаачийн хувьд Чингэлтэй дүүргийн 12-р хорооны **** оршин суудаг бөгөөд албан ёсны хаяг нь Чингэлтэй дүүргийн 16-р хороонд байдаг. Тэрээр аав болон дүүгийн хамт амьдардаг бөгөөд барилгад туслах ажилтнаар ажиллахаас эхлээд ажил төрөл голоод байдаггүй, хүнд гэмгүй нэгэн байсан хэмээн халаглан ярьж байлаа. 

Мөн уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд хэргийн шалтгаан үнэн зөвөөр тогтоогдоосой гэж хүсч байна" гэлээ.  мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй" гэв.




Сэтгэгдэл (26)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.21.222
    2021/02/18

    Өмхий муу элбэгдорж батүүл нарийн ардчилсан гэх нийгмийн үр дагавар. Өөрсдөө хагартлаа баяжаад ард түмэн модоо барьсан гуйлагчин болгосон

    Хариулах
  • 80.215.83.16
    2021/02/17

    Алцгар авгай нь гай болсон байхоо

    Хариулах
  • 103.26.195.242
    2021/02/11

    Барилгын туслах ажилчин олох үедээ олно Ихэнхдээ л хийх ажил олдохгүй шүү дээ Архидуулж бгад л юу ч өгөхгүй байх нь бий

    Хариулах
  • 202.9.47.18
    2021/02/10

    Үнэхээр үхэхээр шийдсэн байсан бол гэрээслэл захиас бичих л байсан байх. Өөрийн шийдвэрээр ч юмуу эсвэл хэн нэгний хатгаасаар ч юмуу өөрийгөө шатааж анхааруулах айлгах оролдлого хийсэн нь бүтэлгүйтээд амиа алдсан байх. Түрүүчийн өөрийгөө галдсан нөхдүүд үхээгүй болохоор өөрөө ч гэсэн үхэхгүй л гэж бодсон байх. Гал утаа залгиад л ийм болно гэж таамаглаагүй л байх. Ганбаатар ч хатгасан юм билүү хэн мэдлээ

    Хариулах
  • 202.21.108.45
    2021/02/10

    Ehner ni tevcheeriig ni barsan baih.

    Хариулах
  • 203.91.112.133
    2021/02/10

    эмэгтэйчүүд маань бас салж сарнисан ч гэсэн ханилж байсан нөхрөө хайрлаж байх хэрэгтэй юм байна шүү, үр хүүхдүүдтэй нь уулзуулж байх л хэрэгтэй шүү. Амьдрал богинохон

    Хариулах
  • 202.70.44.46
    2021/02/10

    Ажилгүй, амьдрал нь маш хүнд байсан болоод л

    Хариулах
  • 116.125.52.120
    2021/02/10

    Эвий дээ эвий!! Төр засаг ард түмнийг ийм болтол нь туйлдуулсан байна шд!! Төрд гарсан балиар амьтад үйл лайгаа эдлэх цаг нь ирнэ ээ!!

    Хариулах
  • 59.153.112.183
    2021/02/10

    одоогийн залуус амьдралдаа сэтгэл хангалуун биш болохоор л үхэх тухай бодддог болж дээ тэвчээргүй банйа заваал талбай дээр үхэж байгааг бодходо хэцүү байсан гэж мэдрүүлэж байгаа юм байлгүй дээ Ганбаа гэж эргүү юм өөригөө шатаана гэж аягласнаас болж ухамсар дор хүмүүст гай болж байгаа юм

    Хариулах
  • 202.126.89.226
    2021/02/10

    МАН гэж хуцдагууд юу вэ...Тэгээд лаг АН яалаа...самарсан самралтынх нь гай одоо ч оршин байна...30 жил баяжсан ардчилал гэдэг гоё үгээр болвсрол...үндэсний үйлдвэрлэл...өнгөтэй өөдтэй бүхэн устаж шавхайтай хутгасны гай гарч байна.Дээр нь сэтгэлийн хатгүй хүмүүс ч их олширч...

    Хариулах
    • 183.177.99.230
      2021/02/10

      монголын ард түмэн аль 1989 онд л нэг иймэрхүү нийгмийг өөрсдийн чинь хүслээр бий болгосон нийгэм бусдаар энэ дарганцаруудад ер падлийгүй шүү

    • 66.181.171.26
      2021/02/10

      Маш зөв Дэмжиж байна

  • 122.201.19.99
    2021/02/10

    МАН-ын засаглал ард түмэнийг доройтуулж эдийн засгийн маш хүнд байдалд оруулсан .Хүрэлсүх тэргүүтэй хулгайч нарт хариуцлага тооцохгүй юм уу Ерөнхийлөгчөөөө

    Хариулах
  • 61.102.147.37
    2021/02/10

    Yasan iluudee garsan ami be..

    Хариулах
  • 192.82.71.239
    2021/02/10

    Төрийн ордоныг зорьж ирээд эргэж буцалтгүй бензин асгаад шатааж байхыг харахад шулуудсан хүний үйлдэл байлаа. Хэлгүй, нүдгүй төр засагт үгээ үүнээс өөрөөр хэлэх арга олсонгүй дээ.

    Хариулах
  • 122.201.21.229
    2021/02/10

    Баттулга хулгайч л улстөржөөд байгаа байх.

    Хариулах
    • 66.181.161.50
      2021/02/10

      Chi l hulgaich bh

  • 124.158.82.46
    2021/02/09

    Улс төржихөө больчооч. Гэр бүлийн маргаан ч байж болох таамаг гарч ирсэн байна. Учрыг нь олж, үнэн зөв мэдээллийг нь авч байж олон юмаа ярь. Шалгадаг газар нь шалгаад тодорхой болно биз

    Хариулах
    • 66.181.186.237
      2021/02/10

      Гэр бүлийн маргаан байхаа. Салсан эхнэр нь хүүг нь өгч явуулахгүй л гэсэн биз

  • 202.9.46.252
    2021/02/09

    УИХ гишүүн Чойжилсүрэн цалингийг нь өгөөгүй юм.

    Хариулах
  • 192.82.71.105
    2021/02/09

    Өмнөговь д ажиллсан цалинг нь олон сар ,жилээр өгөөнүй гэнэ гэж мэдээлж байснаа төд удалгүй мэдээ нь алга болсон ямар нэгэн компанийг хамгаалаад байгаа юм биш үү?

    Хариулах
    • 183.177.99.230
      2021/02/10

      өмнөговь гэснээс Гашуун сухайт,Цагаан хад,Ханбогд, Цогтцэций, Гурвантэс Шивээ хүрэн гэх мэт халхын хамгийн адгийн хог шаарууд цугалсан газарууд

  • 64.119.18.145
    2021/02/09

    Хөөрхий дөө. Барилын ажил зогссон. Дулаарахаар л эхэлнэ л дээ. Ийм насны элдэв халамж тусламжид хамрагддаггүй өөрсдийгөө чадан ядан аргалдаг хэсэг маань л хэцүү байна даа. Ажилгүй, улсаар халамжлуулдаг, хүүхдийн мөнгөөр архи ууж жаргадаг хэсгээс өөр шүү.

    Хариулах
  • 202.9.41.5
    2021/02/09

    ardiin nam buzar nam bolj de tarval taarna zugeer hun amia horlono gen bhgui amidraliin daramt

    Хариулах
  • 66.181.191.146
    2021/02/09

    МАН ын троллууд наад залууг чинь ажилгүй сэтгэцийн өвчтэй болгож сэвж байна лээ. Ийм муухай нийгэм

    Хариулах
    • 64.119.16.176
      2021/02/11

      Заваан юм...