ОСЛЫН ГАЗАР: Таван хүний гурав нь нас барж, хоёр нь эмнэлэгт хүргэгджээ

С.Гандэлгэр
2021/02/09

Дулааны шугам сүлжээний худагт халуун усны хоолой задарч, гурван хүн амиа алдсан ноцтой осол гарчээ.

Тодруулбал, өчигдөр нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Экогийн 26 дугаар байрны дэргэд дулааны шугам сүлжээний худагт халуун усны хоолой задарч дотор нь байсан хүн гарч чадахгүй байна гэсэн дуудлага Онцгой байдлыг газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчид очиход тус байрны дэргэдэх дулааны шугам сүлжээний худагт халуун усны шугам задарч дотор нь нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн 43 настай, эрэгтэй болон 41 настай эмэгтэй, мөн хэн болох нь тодорхойгүй нэг эрэгтэй хүн амиа алдсан байсныг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгчээ. 

Уг ноцтой ослын мэдээллийн дагуу өнөөдөр 10.00 цагийн орчимд манай сурвалжлах баг ослын газар дээрээс шууд дамжуулалт хийж, нөхцөл байдлыг газар дээрээс нь мэдээлсэн.  Энэ үед шүүх шинжилгээний хүрээлэн, онцгой, цагдаагийн байгууллагын ажилтнууд газар дээр нь ажиллаж байв.

М.Мөнхшүр:Таван хүний гурав нь нас барж, хоёр нь эмнэлэгт хүргэгдсэн

Уг мэдээллийн дараа  ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Мөнхшүрээс тодруулахад “Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс  хэргийн газарт бусад байгууллагатай хамтран ажиллалаа. Тухайн хэргийн газар таван хүн байсан нь тогтоогдсон. Үүнээс гурав нь нас барж, хоёр нь биедээ бэртэл, гэмтэл авсан. Одоо Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна. Шалгалтын ажиллагаагаар Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай 41 настай У, эрэгтэй Э, хэн болох нь тогтоогдоогүй иргэн нас барсан байна. Биедээ тодорхой төрлийн гэмтэл авсан хоёр иргэн Дархан-Уул аймгийн харьяа 47 настай эрэгтэй, Ховд аймгийн харьяа 26 настай Ц болох нь тогтоогдсон. Тухайн таван иргэн нь гэр оронгүй гэх мэдээлэлтэй шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэв.






Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.15
    Өчигдөр

    Хараад байхад ямар нэг үйл явдалын тухай бичихдээ дандаа буруутгах талаас нь бичдэгийн...

    Хариулах
  • 122.201.31.15
    Өчигдөр

    Одоогийн зарим сэтгүүлчид бичгийн найруулга огт байхгүй юу бичээд байгаа зүйл нь ойлгогдохгүй юм бичих юмаа.

    Хариулах
  • 66.181.161.2
    2021/02/10

    Манай сэтгүүлчид бичих найруулах чадвар муу шүүдээ яахав тэгээд бичсэн юм дотороос нь ерөнхий тоймыг нь мэдэж авах юм даа

    Хариулах
  • 103.57.93.199
    2021/02/10

    Ямар болхи бичдэг юм бэ, сэтгүүлчид хэлний мэдлэгээ дээшлүүл, согтуу бичдэг байхаа

    Хариулах
    • 139.5.217.78
      2021/02/11

      Харин тийм давтаж уншиж бж нэг юм

  • 192.82.74.37
    2021/02/09

    Эзэнгүй төрийн эмгэнэл.

    Хариулах
    • 202.21.107.92
      2021/02/19

      Золбин ардчиллын сүүдэр гэвэл илүү үнэн.Ардчиллыг устгаж харгис социөлизм байгуулъя.

  • 202.126.89.113
    2021/02/09

    what a fuck!

    Хариулах
  • 118.235.3.151
    2021/02/09

    Ene owol hed hed zadarch halaalt hed honogoir zogsoo bizde

    Хариулах
  • 202.126.89.148
    2021/02/09

    Hyzgaarlagdmal orchind orhdoo ynarch ххх bhgui ymarch standart bhgui ger orongui orhod ymarch tsooj nynalt bhgui bn 1 ugeer bol archaagui gesen ug shuu

    Хариулах
    • 66.181.161.39
      2021/02/10

      za guts guts

    • 66.181.161.96
      2021/02/10

      Archaagvidee bish bxaa medee xxx xangaj orsonl bx ondor daraltaar xalj bgaa xaluun us vxeld xvrgex ni xurdan eniig yda oilgooch negel i ym meddeg xvn shig bxiin