Ерөнхий сайд Эрүүл мэндийн дэд сайд, Төрийн нарийн бичгийг чөлөөлөх санал гаргажээ

2021/02/10

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөх санал гаргажээ.

Тэрбээр Эрүүл мэндийн Дэд сайд болон яамны Төрийн нарийн бичгийн даргыг чөлөөлөхөөр болсон байна.

Мөн Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дарга, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнг чөлөөлөхөөр болжээ. Түүний оронд Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, хурандаа Р.Чингисийг томилох саналыг гаргаад байгаа аж.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дээрх асуудлуудыг танилцуулж шийдвэр гаргах юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна