Баянзүрх дүүрэгт өнөөдөр /2021.02.11/-өөс "нэг хаалга-нэг шинжилгээ"-г гурав хоногийн хугацаанд зохион байгуулна. Шинжилгээнд дүүргийн 22 хорооны 26.990 өрхийн иргэнийг хамруулах юм. Тодруулбал, 1, 2, 3, 4, 5, 7, 8, 9, 10, 12, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 22, 25, 26, 27, 28 дугаар хорооны сонгогдсон байршлын иргэдээс хороодын иргэний танхимд байрлах байнгын цэг болон явуулын цэгүүдээр шинжилгээ авна. Бусад хороод болон сонгогдсон хороодын дурьдагдаагүй байршлуудад амьдардаг иргэд шинжилгээнд хамрагдахгүй.
ХӨСҮТ, НЭМГ-аас хамтран зохион байгуулж буй "Нэг хаалга-нэг шинжилгээ"-г хөл хорионы хугацаанд зохион байгуулах ба нийслэлд 210 цэгээр дамжуулан иргэдээс шинжилгээ авах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна