Л.Оюун-Эрдэнэ: Энэ сарын 23-наас бизнесийн бүх салбарыг нээж, вакцинжуулалт эхэлнэ

Өчигдөр 19 цаг 54 минут


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Цагдаагийн ерөнхий газар, Улсын онцгой комиссын Шуурхай штабт ажиллалаа. Эмнэлэг дэх PCR шинжилгээний лаборатори хоногт 6,000 сорьцод шинжилгээ хийх хүчин чадалтай. Нэг хүний шинжилгээний хариуг 24 цагийн дотор гаргаж хариу мэдэгддэг байна. Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудын танилцуулснаар нийслэл хотод зорчих хөдөлгөөнийг 98 хувь хязгаарласан. Ажлаа хэвийн явуулахыг зөвшөөрсөн нэр бүхий 14 байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдын 9,000 орчим автомашин л хөдөлгөөнд оролцож байна. Иргэдтэй харьцах харилцаандаа анхаарахыг алба хаагч нартаа сануулахыг Ерөнхий сайд удирдлагуудад нь үүрэг болголоо.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”:

Энэ сарын 11-нд 46,202, өнөөдөр буюу 12-нд 35,805 өрхөд шинжилгээ хийхэд хоёр хүнээс батлагдсан тохиолдол илэрсэн учир тандалт хийж байна. Энэ хурдаар шинжилгээ авна гэж тооцоход зургаан өдөрт дуусгах боломжтой ч лабораториуд хоногт 40 мянган сорьц баталгаажуулах хүчин чадалтай юм. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихийн өмнөх хоёр өдөр төрийн байгууллагын 62 мянга гаруй албан хаагчид PCR шинжилгээ хийхэд эерэг тохиолдол гараагүй байна.

Улсын онцгой комиссын шуурхай штаб:

Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаярын мэдээллээс үзвэл улсын хэмжээнд 1,780 хүн тусгаарлах байранд байна. 11 зочид буудалд 826 орны бэлэн нөөцтэй. Ирэх сард гурван удаагийн тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлахаар 498 ор бэлджээ. Цаашид тусгаарлах байрны зориулалтаар ашиглах боломжтой зочид буудлуудыг судалж байна.

Шинжилгээнд идэвхтэй хамрагдаж байгаа иргэдэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талархал илэрхийллээ. Тэрээр энэ сарын 23 буюу хатуу хөл хориог цуцалсны дараа бизнесийн бүх салбарыг нээж, вакцинжуулалт хийж эхлэхээр төлөвлөснийг хэлэв. Үүнтэй зэрэгцэн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг” хэрэгжүүлж эхлэхээ тодотгов.

Ерөнхий сайд мөн өдөр Улс, нийслэл, дүүргүүдийн онцгой комиссын өргөтгөсөн хуралд оролцлоо. Цаашид илүү хурдтай ажиллах, нэгдмэл ойлголттой байх, хандлагаа өөрчлөх, өдөр бүр хамтарсан хэлбэрээр, аль болох богино хугацаанд ажлаа ярилцан, тулгарч байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх зэргээ тодотгож байхыг үүрэг, чиглэл болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.75.92
    2021/02/14

    Хүнсний хүргэлтийг Цагдаа нар ер нь хийлгэсэнгүй! Тэд өөрсдөө нэмэлт элдэв шаардлага таььж асуудлыг зориуд хүндрүүлж маш их бухимдал үүсгэлээ! Хүргэгч ажилд томилогдсон тушаал үзээд “ХАЛАГДАХ ӨДӨР ЧИНЬ АЛГА БАЙНА. Цагдаагийн хурандаа Амгалан ер нь хэт сүржин ажил зохицуулах чадвар тааруу хүн байна шүү!!!

    Хариулах
  • 66.181.182.112
    1 цагийн өмнө

    Ingej ih zardal urj bhaar gadnaas irj bgaa humuusee shinjilgee avaad zugeer garsaniig ni geriin tusgaarlaltand bailgaj boldogguimuu

    Хариулах
  • 202.126.88.156
    6 цагийн өмнө

    Сайхан мэдээ байнаа. Энэ хугацаанд голомт ууд шинээр үүсэхгүй, халдварын тохиолдол өдөр хоногоор буураасай билээ. Халдварын голомт, халуун цэг дээр болон харуул, эргүүлд ажиллаж байгаа төрийн алба хаагчдад аа талархаж байнаа.

    Хариулах
  • 202.9.46.85
    7 цагийн өмнө

    Үнэн байгаасай хаха

    Хариулах
  • 203.91.115.50
    11 цагийн өмнө

    Оросын вакцин оруулж ирж ард түмэндээ хийлгээрэй гуйх л юм энэ шүү.Хятадынх хэрэггүйээ үндэстэн мөхөөх зорилго байж мэднэ алсуураа

    Хариулах
    • 66.181.161.102
      2021/02/16

      Tiimee

    • 66.181.161.69
      6 цагийн өмнө

      Харин тийм шүү

  • 192.82.72.107
    13 цагийн өмнө

    Sain bn

    Хариулах
  • 192.82.70.221
    Өчигдөр

    Uuganbayar mundag ajilladag . Tuunii hucheer bid ubchin zovlongui bgaa shuu burhan min. Tuunii hairlaj hundelj baiya

    Хариулах
  • 64.119.20.64
    Өчигдөр

    Sain bnaa

    Хариулах
  • 136.52.101.186
    Өчигдөр

    Covidiiin tarhaltiiiig hezeee ch barina gej baihguieee. Bolomjgui zuil. Harin hun bolgon be tuschihviiii gesen uudneees bainga mask zuuuj garaa ariutgaj, darhlaagaa demjij yavah heregtei.

    Хариулах
  • 202.126.88.155
    Өчигдөр

    Erunhii said uuriin biyer baidaltai taniltsaj mash sain ajillaj baigaad bayar hurgeye Mun ene udruuded ajillaj baigaa buh turiin alban haagchdad bayarlalaa

    Хариулах
    • 66.181.161.102
      2021/02/16

      Bayarlalaa amjilt