Нүүрс тээврийн жолооч нар нэгнийгээ хутгалж, амийг нь хөнөөжээ

2021/02/13

Өмнөговь аймагт нүүр тээврийн замд жолооч нар нэгнийгээ хутгалж хөнөөсөн хэрэг гарчээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр, нүүрс тээврийн авто замд өнгөрсөн шөнө буюу энэ хоёрдугаар сарын 13-ны шөнийн 01:00 цагийн орчимд хүн хутгалуулж нас барсан тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Зарим хэвлэлд Хан-Уул дүүргийн харьяат 49 настай эрэгтэй А нь 49 настай эрэгтэй Н-ийг хутгалж, хөнөөсөн хэмээн мэдээлжээ.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сум дундын цагдаа хэлтсээс уг хэргийг шалгаж байгаа бөгөөд бид тодруулан эргэн мэдээлэх болно.



 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.188.161
    2021/02/13

    Хүн амьтангууд яагаад биенийгээ хороогоод байна болохгүй шүү

    Хариулах
  • 202.9.46.23
    2021/02/13

    Tsogt tsetsii chin Tavan tolgoin nuursnii uurhai biz dee?? Uur site dr Oyu Tolgoin gunii uurhaid uchir bituuleg uhsen gesen bna.

    Хариулах