Нийслэлд Covid-19 коронавируст халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал хоёр иргэний хариу эерэг гарсан. Үүнтэй холбоотойгоор Багануур дүүргийн Засаг даргын орлогч Б.Балжинням мэдээлэл хийлээ.
“Сар шинийн нэгэн буюу өчигдөр /2021.02.12/ Улаанбаатар хотын халдварын голомттой холбоотойгоор хоёр сэжигтэй тохиолдол илэрсэн. Энэ нь “Амгалан” амаржих газрын халдварын голомттой холбоотой. Гурав дахь удаагийн давтан шинжилгээгээр хариу нь эерэг гарч, батлагдлаа.
Тухайн иргэдээс хоёрдугаар сарын 9, 11-нд PCR шинжилгээ авахад сөрөг гарсан бол өчигдөр шинжилгээний хариу эерэг гарч байна. Бид ойрын хавьтлын бүх судалгааг хийж дууссан. Тухайн хоёр тохиолдолтой хавьтал болсон байж болзошгүй иргэдийг шинжилгээнд хамруулж эхэлсэн.
Тиймээс нийслэлийн төв дүүргүүдээс ирсэн хүмүүс халдвар хамгааллын дэглэм сахих шаардлагатай байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна