А.Амбасэлмаа: 58 хүнээс халдвар илэрч, хоёр нь нийтийн дундаас батлагдлаа

2021/02/14

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” явцын талаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 

"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд 109,000 хүнд шинжилгээ хийхэд уг шинжилгээгээр сүүлийн 24 цагийн хугацаанд 2 тохиолдол бүртгэгдлээ.

Уг шинжилгээгээр нийт 6 хүнээс халдвар илэрч, тухайн иргэдийн ойрын хавьтлын 5 хүнээс халдвар илэрсэн байна. 

Өрх бүрээс шинжилгээ авч байгаа нь халдварын тархалт, бидний хийж байгаа ажлын үр дүнг тодруулахад маш их үр дүнтэй ажил болж байна. 

Мөн өмнө нь бүртгэгдсэн голомтыг хумихад маш том дэм болж байна. Илрүүлэг эрт хийгдсэнээр халдвар улсын хэмжээнд тархахаас урьдчилан сэргийлнэ. Тиймээс бид олон газар шинжилгээ хийх лабораторыг байгуулаад ажиллаж байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 38450 хүнд шинжилгээ хийхэд 58 хүн халдвар авчээ. Хоёр нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс илэрсэн бол бусад нь ажиглалтад байсан иргэдээс илэрсэн байна. 621 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд маш хүнд нэг хүн байна. 

Сүүлийн 24 цагт 29 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн болон дотоодод бүртгэгдсэн нийт 2,351 тохиолдол байгаагийн 71.5 хувь нь эдгэрсэн байна

Батлагдсан тохиолдол нэмэгдэхийн хэрээр хавьтал нэмэгдэж, халдварын тохиолдол нэмэгддэг. Өнөөдрийн байдлаар зургаан голомт маш идэвхитэй байна" гэв. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.21.188
    2021/02/14

    Тэр маш идэвхитэй 6 голомт нь хаана юм. Тэрийгээ хэлээч. Ядаж хүмүүс дөлж яваг л дээ

    Хариулах