Засгийн газар: 24 зах, худалдааны төвийг нээнэ

2021/02/14

Энэ 16-ны өдрөөс эхлээд нийслэлийн хэмжээнд зарим худалдааны төв хэсэгчлэн ажиллахаар болсон талаар Засгийн газрын ХМОНХХ-ын дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Тэрбээр нэр бүхий захуудыг нээж байгаа нь хөл хориог сулруулсан хэрэг бус, халдвар хамгааллын дэглэм чанд сахиулсны үндсэн дээр иргэдийг хүнсээр хангах зорилготой байна хэмээн онцлов.

Тодруулбал, Баянгол дүүргийн Барс 1, 2, Таван-Эрдэнэ, Орхон захууд, Хан-Уул дүүргийн Лавай, Яармаг захууд, Сүхбаатар дүүрэг, Долоон буудлын Бүрэн плаза, Бүрд худалдааны төв, Их тойруу худалдааны төв, Баянзүрх дүүргийн Мөнх, Натур, Тэнгэр төвүүд, Сонгинохайрхан дүүргийн Өгөөж зэрэг нийт 49 зах, худалдааны төвөөс 24-ийг нь эхний ээлжинд ажиллуулахаар шийдвэрлэв.

Тиймээс үйл ажиллагаа нь эхлэх гэж байгаа зах, худалдааны төвүүдийн ариутгал халдваргүйжүүлэлт, тэнд ажиллах хүмүүсийн тоо, шинжилгээнд хамрагдсан байдал зэргийг сайтар хянахыг холбогдох албаныханд даатгасан.

Харин маргааш 597 гаруй хүнсний үйлдвэрийн үйл ажиллагаа эхэлнэ. Тэдгээр үйлдвэр ажиллах хүмүүсээ 15 хувьд зохицуулж ажиллах шаардлагатай.

Цаашид шат дараатай зах, худалдааны төвийн үйл ажиллагааг нээх бөгөөд энэ сарын 17-нд 10 худалдааны төв, 18-нд дөрөв, 19-нд хоёр, 20-нд гурав, 23-нд нэг, 24-нд гурван зах худалдааны төвийг нээх хуваарь гаргасан байна.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.54
    2021/02/16

    Oilgohgui baina.

    Хариулах
  • 66.181.160.60
    2021/02/14

    Бүр ойлгохоо байлаа

    Хариулах
  • 192.82.71.204
    2021/02/14

    Нээдэг юм байж.Хөл хориотой байхад хэн түүгээр чинь үйлчлүүлэх вэ?

    Хариулах