СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Галын улмаас гурван настай хүүхэд, хоёр том хүн нас барлаа

2021/02/14

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт гал гарч, хоёр том хүн, нэг бага насны хүүхэд хамарсалтайгаар амиа алджээ. Тодруулбал, энэ сарын 13-нд буюу өчигдөр тус дүүргийн 11 дүгээр хорооны “Булаг”-ийн 2 дугаар гудамжинд байшин шатаж, гал түймэрт иргэн 53 настай иргэн, эмэгтэй Ө, 49 настай иргэн, эрэгтэй Б болон гурван настай, эрэгтэй Ч нар өртөж нас барсан байна. 

Тиймээс иргэд:

  1. Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх
  2. Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх(шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах)
  3. Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх
  4. Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх
  5. Байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин бөглөхгүй байх
  6. Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих
  7. Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна