Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулахын тулд гэр хороолол дахь айл өрхийг үе шаттайгаар орон сууцжуулах ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд Нийслэлийн орон сууцны корпораци дараах 24 байршилд газар чөлөөлөлт, үнэлэх, эргээд шууд "Буянт ухаа II" бэлэн байгаа байранд оруулах ажлыг эхлүүлжээ.
Тус корпорацийн захирал Б.Сүхбаатар "Нийт 24 байршилд 1216 га газрын 20,477 нэгж талбар буюу 20,477 хашаа байгаа. Хамгийн түрүүнд санаа нэгдсэн байршилд үнэлгээ хийгдээд эхэлнэ. Газраа чөлөөлсөн иргэд шууд “Буянт-Ухаа II" хороолол дахь бэлэн байранд орж болно. Өнөөдрийн байдлаар 390 айлын орон сууц бэлэн байна. Газраа чөлөөлсөн иргэд шууд орон сууцанд орох явах зарчим баримтална. Нэг иргэний газар 40 саяар үнэлэгдээд, 70 саяын байранд орлоо гэхэд зөрүү мөнгөө 5 жилийн хугацаатай, 8 хувийн хүүтэй төсөлд хамруулах боломжтой. Эсвэл орон сууцны үнээс давсан газар байж болно. Энэ тохиолдолд мөн л иргэнтэй тохирч гэрээ хийгээд, зөрүүг 1-2 жилийн хугацаанд төлөхөөр төлөвлөсөн" гэлээ.
Газраа чөлөөлөөд орон сууцаар солих байршлууд:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.184
Тэгэж өрөөнд орж байхаар зүгээр л эндээ амьдарсан дээр
Хариулах103.140.10.221
нэг хашаанд 2айл тэгвэл ядаж 90саяаарл өгнө тэгж өртөй амьдрахгүй шү
Хариулах