"Нэг хаалга-Нэг шинжилгээ" аяны хүрээнд халдварын 6 тохиолдол илэрлээ

2021/02/15

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр улсын хэмжээнд нийт 33,219 хүнд шинжилгээ хийхэд 32 хүний сорьцод халдвар илэрлээ. Илэрсэн  тохиолдлоос 6 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" үйл ажиллагааны хүрээнд илэрсэн бол бусад тохиолдол нь халдварын батлагдсан тохиолдлын хавьтал болсон хүмүүс байна. Хавьтлуудын эхний болон давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. 

Ингээд улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2,283 болсон бол үүнээс 1,711 тохиолдол эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 655 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 3, хүндэвтэр 86, хөнгөн 565 байна" хэмээн мэдээллээ. 

ШУУД ҮЗЭХ: 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна