Энэ долоо хоногийн сүүлээр вакцины эхний татан авалтыг хийхээр төлөвлөсөн

2021/02/16

Засгийн газраас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. 

Хэвлэлийн хурлын үеэр энэ долоо хоногийн сүүлээр Коронавирусийн эсрэг вакцины эхний татан авалтыг хийхээр төлөвлөсөн тухай Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг дараах мэдээллийг өглөө. 

Тэрээр "Ойрын хугацаанд COVAX хөтөлбөрийн хүрээнд авах вакциныг оруулж ирэхээр ажиллаж байгаа бөгөөд хуваарь гармагц нийтэд зарлана. Вакцин хадгалах тоног төхөөрөмж, хэрэгслүүдийн 100 хувь хангасан бөгөөд вакцинжуулах эмч нарын сургалтыг 150 орчим эмчид Энэтхэг болон Монголын баг явуулж дууссан" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна