Гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй сайн дурын даатгуулагч эх төлбөл зохих шимтгэлийнхээ 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд үлдсэн 50 хувийг өмнө нь даатгуулж байсан эсэхээс хамаарч тэтгэмжийн даатгалын сангаас эсвэл улсын төсвөөс хариуцан төлөх юм.
Даатгуулагч эх сайн дурын даатгалын гэрээг нэг удаа байгуулах бөгөөд жил бүр сунгуулах шаардлагагүй юм байна. Тусгай зохицуулалттай тул "сайн дурын даатгалын цахим систем" ашиглан тус нөхцөлөөр шинээр гэрээ байгуулах боломжгүй байна. Иймд даатгуулагч эх та харъяа Нийгмийн даатгалын хэлтэстэйгээ доорх сувгуудаар холбогдож, гэрээгээ байгуулаарай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна