Өчигдөр буюу 2021 оны тавдугаар сарын 28-ны 19:00 цагийн байдлаар тухайн өдөрт 79,856 хүн коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Тодруулбал,
Нийслэл хотод өчигдөр 500 гаруй хүн коронавируст халдварын эсрэг вакцины I тунг хийлгэв. Ингэснээр дархлаажуулалтын I тунг хийлгэсэн иргэний тоо 946,929 болж, Улаанбаатар хотын 18-аас дээш насны иргэдийн 99.3% нь коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэлээ. Түүнчлэн II тунд нийт хугацаанд 694,872 хүнд хамрагдсанаар 70 гаруй хувьтайгаар дархлаажуулалт үргэлжилж байгаа юм.
Харин орон нутгийн 18-аас дээш насны иргэдийн 903,564 нь вакцины эхний тунг хийлгэснээс 412,306 нь давтан тундаа хамрагдлаа.
Улсын хэмжээнд 2,067,000 иргэнийг коронавируст халдварын эсрэг вакцинд хамруулахаар төлөвлөсөн. Одоогоор 1,850,493 иргэн дархлаажуулалтын I тунд, 1,107,178 иргэн II тунд хамрагдаад байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.185.220
Хамгийн хачирхалтай нь вакцинд хамрагдалт ийм өндөр байхад өвчин нэмэгдээд байдаг нь ямар учиртай юм вэ?
Хариулах