Сансрын нисэгч Ж.Гүррагчаа ОХУ-ын төрийн дээд одон гарджээ

2021/06/03

Сансрын нисэгч Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнах зарлигийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гуравдугаар сарын 15-ны өдөр гаргасан. 

Тэгвэл “Монгол, Оросын найрамдлын нийгэмлэг”-ийн тэргүүн, Сансрын нисэгч Ж.Гүррагчааг тус одонгоор шагнасныг ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров энэ сарын 1-нд Москва хотноо гардуулан өгсөн юм. 

Сансарт ниссэн Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн болсон  Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь ОХУ-ын төрийн дээд шагнал Александр Невскийн одонгоор шагнагдсан анхны монгол иргэн болжээ.

Одон гардуулах үеэр, ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров, Ерөнхийлөгч В.Путины даалгавраар Монголын ард түмний агуу хүү, Оросын ард түмний анд нөхөр Ж.Гүррагчаад энэхүү одонг гардуулан өгч байгаадаа их баяртай байгаагаа илэрхийллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна