Монгол Улсын харцага Гунгаагийн Элбэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг буулган гавьяат дасгалжуулагч цол тэмдгээр энгэрийг нь мялаалаа.
Тэрбээр 1974 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрсөн. 1997 онд улсын начин 2004 онд улсын харцага цолыг нь нөхөн хүртээсэн юм. Харин 1997, 2006, 2007 онуудад шөвгөрч байв.
Тодруулбал 1997 онд Ардын хувьсгалын 76 жилийн ойн баяр наадамд улсын начин Ш.Лхагвасүрэнгээр дөрөв, улсын заан Д.Эрдэнэбатаар тав, улсын гарьд П.Сүхбатаар зургаа даван шөвгөрч Монгол Улсын өсөх идэр начин цол хүртсэн.
Тэгвэл 2006 онд Ардын хувьсгалын 85 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан М.Батзоригоор дөрөв, тухайн үед аймгийн арслан цолтой байсан улсын начин Ж.Оргилоор тав, тухайн үед улсын начин цолтой байсан улсын аварга Г.Эрхэмбаяр шавиараа зургаа даван шөвгөрч чимэг нэмсэн.
Мөн 2007 онд Ардын хувьсгалын 86 жилийн ойн баяр наадамд тухайн үед аймгийн арслан цолтой байсан улсын харцага Ш.Мөнгөнбаатараар дөрөв, улсын начин Ц.Цогтжаргалаар тав, аймгийн арслан цолтой байсан улсын начин Ж.Отгонбаяраар зургаа даван шөвгөрч чимэг нэмсэн байдаг.
Үүнээс гадна олон алдарт шавь төрүүлсэн ачтан билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.14.38.38
Тэгээд өөрийгөө дасгалжуулсан юм уу өрөөлийг дасгалжуулсан юм уу
Хариулах202.126.90.71
Eronhiilogch hugatsaa in duusahaas 6 sariin umno alivaa shagnal olgohiig ni horiglovol yasiin tegehgui bol hoshin shogiin uzegdeluud boditoi bolj bnaa.
Хариулах