Н.Түвшинбаярын хэргийг Прокуророос мөрдөн байцаалтад буцаажээ

С.Гандэлгэр
2021/06/04

Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатын биед халдсан хэргийг цагдаагийн газар хянаж дуусаад Хан-Уул дүүргийн прокурорт шилжүүлсэн. 

Тэгвэл хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийхээр цагдаагийн байгууллага руу буцаасан байна. Н.Түвшинбаяр нь ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих ангид түр саатуулагдаж байгаад батлан даалтаар гараад байгаа юм. 

Үндэсний Олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж Н.Түвшинбаярыг Ерөнхийлөгчийн суудлаас түдгэлзүүлсэн бөгөөд түүний үүргийг Ч.Наранбаатар гүйцэтгэж байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.70
    2021/06/05

    энгээд заваар ч эхлэж байгаа юм даа

    Хариулах