Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар 10 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон харамсалтай хэрэг гарсан.
Эрэн хайх ажиллагааг тухайн өдрөөс хойш өнгөрсөн тавдугаар сарын 02-ны өдрийг хүртэл зохион байгуулж, 4 хүний цогцсыг олсон. Харин 3 хүний цогцос олдоогүй тул эрэн хайх ажиллагааг ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоогоод байсан юм.
Тэгвэл энэ сарын 03-ны өдрийн 21:40 цагт тус аймгийн Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн “Эрлийзийн ферм” гэдэг газар “Сэлэнгэ мөрөн”-ний усанд эмэгтэй хүний цогцос байна гэсэн мэдээлэл Онцгой байдлын албанд ирсэн байна.
Дуудлага мэдээллийг дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 06.04-ний өдрийн 76.5 км замыг туулан 11:00 цагт очиход Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн “Эрлийзийн ферм” гэдэг газар “Сэлэнгэ мөрөн”-ний эрэг дээр осолдсон газраас 43 км-ын зайтай 32 настай эмэгтэй иргэн У-гийн цогцос байсныг гаргаж, 12:10 цагт Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.73.215
Unench ymuu hudlaach ymuu psda
Хариулах