Ховд голд осолдсон байж болзошгүй иргэнийг эрэн хайж байна

2021/06/07

Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн Цоохор харгана гэдэг газар иргэн Ц нь энэ сарын 2-нд  00:30 цагт гэрээсээ явганаар гарч яваад Ховд голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг мөн өдрийн 09:12 цагт онцгой байдлын газарт өгсөн байна.

      Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд өчигдөр 07:00 цагаас иргэн Ц, 48 настай, эмэгтэйг тус сумын Чацарганат багийн Цоохор харгана гэдэг газраас Баянхошуу багийн Мянгадын гүүр гэдэг газар  хүртэл 40 км завиар, Ховд голын эрэг дагуу 40 км явганаар, 2.5-5 метрийн гүнд 18 удаагийн шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 23:00 цагт түр зогсоосон. Өнөөдөр 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна