Ховд аймгийн Дарви суманд тэг зогсолт хийлээ

С.Гандэлгэр
2021/06/12

Ховд аймагт коронавирусний халдвар авсан хүний тоо 12-оор нэмэгдэж, нийт  батлагдсан тохиолдол 343 боллоо.

Тодруулбал, өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотоос ирсэн eсөн иргэн, Дарви сумын нэг иргэнээс халдвар илэрчээ. Мөн “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж буй халдвартай иргэний нэг хүүхэд, тусгаарлан ажиглах байранд байсан нэг иргэнээс халдвар илэрсэн байна.

Ийнхүү Дарви суманд халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Онцгой комиссын шийдвэрээр тус суманд тэг зогсолт хийгээд байна. 

Одоогоор мэргэжлийн байгууллагууд ойрын хавьтлын иргэдийг олж тогтоон PCR шинжилгээ авч, тандалт судалгаа хийж байна.  

Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн байдлаар 73 хүн хэвтэн эмчлүүлж байна. 

Одоо Ховд аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 341, тусгаарлан ажиглах байранд 161, гэрийн тусгаарлалтад 155, гэрийн ажиглалтад 570 иргэн байна.   

Эх сурвалж: Монцамэ



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.