Өнөөдөр (2021.06.23) Засгийн газрын ээлжит хуралдаан болж, гаргасан шийдвэрүүддээ танилцууллаа.
Энэ үеэр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч. Болортуяа хөл хорих талаар санал хүсэлт албан ёсоор УОК-т ирээгүй байгаа талаар болон цахим наадмыг хугацаанд нь зохион байгуулах шийдвэр гаргасныг танилцуулсан юм.
Тэрбээр, Улсын баяр наадмыг нийслэл хотдоо тэмдэглэнэ. Тэмдэглэхдээ хугацаанд нь, үзэгчгүйгээр зохион байгуулах шийдвэр хэвээрээ байгаа. Харин орон нутаг, аймаг сумдын наадамтай холбоотой хязгаарласан асуудал дээр зарим сайд нар санал гаргасан. Энэ асуудлыг өнөөдрийн Засгийн Газрын хуралдаанаар хэлэлцээд Ерөнхий сайдын зүгээс болон УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан өвчний нөхцөл байдлаа харна, тохиолдлын тоо мэдээллээ харна гэсэн. Нөхцөл байдал хэрвээ эерэгээр өвчний тохиолдлын тоо буурах юм бол долдугаар сарын 20-ноос хойш аймаг сумдын баяр наадмыг тэмдэглэх боломжоор хангая, ингэхдээ зөвхөн УОК-ын эрсдэлийн үнэлгээ хийгдсэний дараагаар аймаг, орон нутгийн наадмыг зохион байгуулах боломжоор хангая гэсэн чиглэл өгсөн. Гэхдээ долдугаар сарын 20-ноос хойш бүх орон нутаг, аймгийн наадам зохион байгуулагдана гэсэн үг биш. Нэгдүгээрт, өвчний нөхцөл байдал, тухайн аймаг сумдын эрсдэлийн үнэлгээг хийсний дараа энэ боломжоор хангах чиглэлийг өгсөн байгаа.
УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл, эрдэмтдийн багаас хөл хорио тавих санал тавьж байгаа мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан. Яг УОК дээр хөл хорио тавихтай холбоотой албан ёсны хүсэлт, санал ирээгүй, хэлэлцэгдээгүй. Дарааллын дагуу явагдана. УОК-оос шийдэгдсэн асуудал хөл хориотой холбоотой асуудал Засгийн Газрын хуралдаанд ордог байгаа. Албан ёсоор УОК-оос хөл хорио тавих санал оруулаагүй гэсэн үг. хэмээсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.100
0 зогсолт хийхгүй ч хот хоорондын хөдөлгөөн хорихгүй бол наадам гээд короногоо бүр л дийлэхээ болих байх даа, эмнэлгийн ажилчидаа бодооч ээ төр засаг минь ээ
Хариулах66.181.183.118
Оюун-Эрдэнэ Наадам хийсэн болж херо ахдаа хэдэн мөнгө олж өгөх гэж чирчээд золтой л ухаан алдахгүйхан шиг тэс байх шиг
Хариулах59.153.87.175
Цахим наадмаа болиочээ
Хариулах202.131.249.14
ХӨЛ ХОРИХГҮЙ Л БОЛ НААДАМ БОЛ ДАРААГИЙН АСУУДАЛЬ АЖЛАА ХИЙМЭЭР БАЙНА.
Хариулах202.126.88.151
Наадмаа болиочээ хөл хориогоо хийж дархлалтаа буулгаачээ өвчиний улам нэмэгддэг бхад Баяр ёслол мөнгө хүүлэхээ бодоод бхын
Хариулах202.179.24.86
DARHLAA TOGTOOH GEDEG N VAKSIN BOLON NIITEER HALDVAR AVCH EDGERCH DARHLAA TOGTONO/. HUDUU AGAAR SA;HINDAA GARAYA. TZAGAAN IDEGEE IDII. HATUU HOL HORIO TOGTOOVOL ERGEED L TARHANA. HUL HORIO TOGTOOHGYI ENE BAIDLAAR BAUIVAL 7 SAR GARAAD BUURCH 8 SARD BYREN ZOGSONO
Хариулах202.179.24.86
NAADMAA HIIH N ZUVUU. MONGOL TUR BAIGAA TZAGT. KORONOD SUHURLUU GEED BUSDIIN IDESH BOLOHGUI SHYY. ARCHAAGYI HARAGDANA. AIMAG SUMDAA BAS HIIH HEREGTEI . AAIMAG SUM DOTROO HIICHBEL BOLNO/ AIMAG SUM HESDEG HUDULGUUNUU HORIH ,BUH MORI UACHDAA DAMJIJ YAVDGIIG L BOLIH
Хариулах202.179.24.83
МАН-ынханы дарга нарын Мөнгө идэх л гэж улайрч байгаа нь ойлгомжтой, ийм хүнд нөхцлийг мэдсээр байж л асар их мөнгөөр Цахим наадам хийнэ гэдэг бол яаж ч бодсон Эрүүл хүний санаанд багтамгүй шийдвэр,
Хариулах66.181.183.118
МАН,Хүүк - мөнгө л олж байвал хамаагүй бүр эрээ цээрээ алдсаан.Мө