“Токио 2020” олимпод оролцох тамирчдыг МЖБХ тодруулж дууслаа. Нэр хараахан тодроогүй байсан 60 кг-ын жинд МУГТ Д.Амартүвшин залуу ОУХМ Л.Өнөболдыг ялж эрхээ авсан байна.
“Ингэснээр Токио 2020” олимпийн наадмын эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Уранцэцэг, 52 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгөн медальт, залуучуудын олимпийн дэд аварга, залуучуудын дэлхийн аварга Л.Сосорбарам, 57 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт Д.Сумъяа, 63 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгөн медаль, улсын дөрвөн удаагийн аварга Б.Ганхайч, 78 кг-д ОУХМ О.Мөнхцэцэг (Азийн квотоор), эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин, 66 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Ё.Басхүү, 73 кг-д Азийн аварга Ц.Цогтбаатар, 81 кг-д ДАШТ-ий алт, хүрэл медальт Саиед Моллаей (Иран гаралтай), 90 кг-ын жинд Азийн наадмын мөнгөн медальт, Армийн дэлхийн аварга Г.Алтанбагана, 100 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Отгонбаатар, +100 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр нар эх орноо төлөөлөн өрсөлдөхөөр болж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.24.83
тамирчидын Нэр ч яахав Тодорч, гэтэл Японд Токиод Олимпийн тэмцээнд оролцохоор очсон Гадны тамирчидаас түрүүчээсээ Халдвар илэрээд Японы иргэд Төрийн байгууллагууд Олимпыг Эсэргүүцээд эхэлсэн шүү дээ,
Хариулах