2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 20:50 цагийн орчим хүчтэй аадар бороо орж, үер бууж төмөр зам угаагдсаны улмаас Бэлэндалай-Орхонтуул өртөө хоорондын замын 76-р километрт аялж явсан 23 вагонтой 3202 дугаар ачааны галт тэрэгний бүрэлдэхүүний дундаас 9 вагон замаас гарсан байна. Хүний амь эрсдээгүй.
Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн нөхцөл байдлыг арилгахаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын алба, УБТЗ-ын удирдлага, Дархан, Эрдэнэт, Салхитын төмөр замчид уг газарт ажиллаж, сэргээн босгох ажлыг шуурхай зохион байгуулж байна гэж Улаанбаатар ХНН-ээс мэдээллээ.
Эх сурвалж.www.polit.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.23.122
Үер болж баййхад замчин хүн унтаж гэртээ хоргодож байж болохгүй.
Хариулах192.82.73.215
Ulaanbaatar tomor zam ih oldog mongoo yasan ym dalan suvag barihgui
Хариулах64.119.19.179
ЭРГЭЛТ дээр хурдаа тохируулаагүй учраас унасан даа. Хурдаа тохируулж явахгүй дээ
Хариулах