E-sport-н "Positive Gaming" баг дэлхийн шилдэг 10 багт багтлаа

2021/10/05

И-спортын "Positive Gaming" баг энэ оны 6-р сард бэлтгэл хийхээр Турк улсын Истанбул хотыг зорьсон.  Тэд өнгөрсөн 90 хоногийн хугацаанд Европын шилдэг багуудыг буулган авч, дэлхийн шилдэг 10 багийн жагсаалтад багтаж чаджээ. Түүгээр ч зогсохгүй, тус багийн гурван тоглогч дэлхийн шилдэг 100 тоглогчийн жагсаалтад багтсан байна.

Дэлхийн шилдэг 10 багийн жагсаалт улиралд бүрд шинэчлэгдэн гардаг бөгөөд Positive Gaming-ийн залуус багаараа 1500 гаруй тоглолт хийж, 92 хувьд нь ялалт байгуулснаар энэхүү амжилтад хүрчээ.

Тус багийн тоголдог "Mobile Legends" нь дэлхий дахинаа 100 сая гаруй тоглогчтой тоглоом юм. Тоглоомны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн жил бүр ба энэ жилийн шагналын сан нь гурван тэрбум төгрөг юм. 





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.87.165
    2021/10/05

    зовхи нь өөдөө монголчууд мөн дөө

    Хариулах