"Сайжруулсан түлшний цогц хэрэглээ" аяны хүрээнд нийслэлийн агаарын чанарын мэдээллийг БОАЖЯ, ЦУОШГ, НМХГ, НЭМҮТ, "Таван толгой түлш" ХХК болон бусад холбогдох байгууллагаас хамтарсан мэдээлэл хийлээ.
Нийслэлийн засаг даргын орлогч Д.Ихбаяр:
"Айл өрхүүд түүхий нүүрс түлж байгаа талаарх мэдээллүүд ирж байгаа. Тиймээс нийслэлийн Онцгой комиссын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, өнөөдрөөс хяналт шалгалтын ажлыг эхлүүлж байна."
"Товчоодоор орж ирж байгаа түүхий нүүрсийг илрүүлээд ямар хариуцлага тооцох нь тодорхойгүй байсан бол 2021 оны "Агаарын чанарын бүс түүнд мөрдөх журамд"-д орсон өөрчлөлтийн хүрээнд агаарын чанарын бүсээс гаргаж байгаа сайжруулсан түлш болон оруулж ирж байгаа зөвшөөрөлгүй түүхий нүүрсийг хурааж авах эрх зүйн зохицуулалттай болсон" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна