НӨАТ-ын IV улирлын буцаан олголтыг энэ сардаа багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ

Х.Есү
2022/01/26

НӨАТ-ын 2021 оны IV улирлын буцаан олголтоороо 26,683 иргэн 925 сая төгрөгийн татвар төлжээ.

Тээврийн хэрэгслийн татварт 37,917 гүйлгээгээр 847.6 сая төгрөг, газрын төлбөрт 13,537 гүйлгээгээр 36.5 сая төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт 499 гүйлгээгээр 24 сая төгрөг, галт зэвсгийн албан татварт 427 гүйлгээгээр 15.7 сая төгрөг, газрын ҮХЭХ албан татварт 2,485 гүйлгээгээр 1.3 сая төгрөгийг тус тус төлснийг Татварын ерөнхий газраас мэдээлэв.

IV улирлын буцаан олголтын мөнгийг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ. 2021 оны IV улиралд НӨАТ-ын буцаан олголтоор 1.2 сая иргэнд 63 тэрбум төгрөгийг буцаан олгох аж.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.108.46
    2022/01/26

    БУЦААН ОЛГОЛТЫГ ҮГҮЙ ЯДАЖ :5% БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ. АРАЙ ДЭНДҮҮ БАЙНА

    Хариулах
  • 192.82.68.187
    2022/01/26

    Ажлын 20 хоногт л багтааж олгодог гэж татварын ажилтан ярьж байсан ш дээ. Энэ сардаа багтааж олгоно ч гэх шиг ямар 500 ,0 саяар нь буцаан олголт авах гэж байгаа биш сайн даа л 50 к биз дээ. Хүнд суртал нь чөтгөр рүүгээ тонилоосой.

    Хариулах