Ах дүүгээ тэрбумаар нь дэмждэг Б.Лхагвасүрэнд хариуцлага тооцно уу, УИХ-ын дарга аа

2023/02/01


Хэд хоногийн өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкинд ажиллаж “Банк бус санхүүгийн байгууллагатай дарга нар бизнесээ хийгээд яв, үгүй бол ажлаа л хий” хэмээн камерийн өмнө баахан сүржигнэв.

Үнэндээ улс оронд үүссэн хүндрэлтэй нөхцөл байдал, эдийн засгийн уналтанд Монголбанкны буруу бодлого хамгийн их нөлөө үзүүлсэн. Төв банкийг удирдаж яваа Б.Лхагвасүрэн улсын бус хувийн эрх ашгаа чухалчилж өнөөдрийг хүрснийг эрхэм дарга мэдэхийн дээдээр мэдэх учиртай. Төв банк нь УИХ-ын даргын харъяа байгууллага тул Г.Занданшатар спикерийн суудлаа авснаас хойш 9 сарын дараа Б.Лхагвасүрэнг томилуулж байв.

Хууль зөрчдөг, хуудуутай Б.Лхагвасүрэнгийн толгойг илсээр байгаа төр түүнд ямар өртэй вэ

Байгуулагдсан цагаасаа хэл ам дагуулсаар ирсэн Хадгаламжийн даатгалын корпорацийн анхны захирлаар Б.Лхагвасүрэн ажиллаж байв. 2013 оноос эхлэн ажилласан Б.Лхагвасүрэн маш олон хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, ёстой дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэсэн гэж хэлж болно.

Тухайлбал, Б.Лхагвасүрэн хүссэн үедээ чөлөө авч, цалин хоол унааны хөнгөлөлт, улирлын үр дүнгийн урамшууллаа ч авдаг байв. Энэ нь аудитын болон бусад хяналт шалгалтаар илэрсэн байдаг. 


Мөн Б.Лхагвасүрэн нь 2016 оны 9 сарын 1-нд 47 тоот тушаал гарган гүйцэтгэх захирлын албан тушаалаас өөрийгөө чөлөөлж, тус байгууллагын хуульч Б.Амарбилэгийг өөрийн оронд гүйцэтгэх захирлаар түр хугацаагаар томилсон. Мөн Б.Амарбилэгийг гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн ямар ч шийдвэр гараагүй байхад Х.Бум-Эрдэнийг Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс тус корпорацийн гүйцэтгэх захирлаар томилсон нь маш олон хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн байдаг.

Б.Лхагвасүрэн тухайн үед орлогч дарга Ч.Сайнбилэгийг чөлөөлөхдөө 30 сая төгрөгийн тэтгэмж олгож байжээ. Угтаа 25 ажилтантай тус байгууллага Засгийн газрын 04 тогтоолын 6.2-т заасны дагуу дэд дарга буюу орлогчгүй байх учиртай. Уг тогтоолыг үндэслэн Ч.Сайнбилэгийг чөлөөлж, их хэмжээний мөнгөн дүнтэй тэтгэмж олгосон атлаа 1 сарын дараа Засгийн газрын тогтоолыг зөрчин 2016 оны 11 сарын 17-нд орон тоог 29 болгон дэд захирлын орон тоотой байхаар баталсан байдаг. Улмаар хууль зөрчин С.Дамдиндоржийг дэд захирлаар томилоод зогсохгүй 18.4 сая төгрөгийн цалин тэтгэмжийг давхардуулан олгосон байдаг. Мөн байгууллагын олон тооны эд хөрөнгийг акталж эзэмшиж байсан ажилтнуудад доод үнээр худалдахыг зөвшөөрчээ. Гэвч үнэлгээг хэн хийсэн нь тодорхойгүй, санхүүгийн тайлан нь бантан болоод өнгөрсөн байдаг.

Энэ мэт хууль зөрчсөн үйлдлүүд, төрийн мөнгийг хөл толгойгүй, эрээ цээргүй зарж байсан Б.Лхагвасүрэн ажлаа өгсөн даруйдаа Монгол банкны дэд Ерөнхийлөгч болж дэвшсэн. Гурван жил энэ албаа хашаад 2019 оноос Монгол банкны Ерөнхийлөгчийн албан тушаалд очсон. Ийм зүйл Монголоос өөр хаана ч байдаггүй биз.

Монгол банкны Б.Лхагвасүрэнгийн дүү Б.Лхагвадоржийн оффисийг Хадгаламжийн даатгалын корпораци 1.4 тэрбумаар түрээсэлжээ

Б.Лхагвасүрэнгийн хууль зөрчсөн хуудуутай үйлдлүүд ингээд дууссангүй. Монгол банкны Ерөнхийлөгч болсныхоо дараа тэрбээр өөрийн төрсөн дүү Б.Лхагвадоржийн компанид давуу байдал олгож, тухайн үеийн зах зээлийн дундаж үнээс өндөр дүнгээр тус банкны харъяа Хадгаламжийн даатгалын корпорацитай түрээсийн гэрээ байгуулсан НОЦТОЙ баримтыг та харж байна.

Тодруулбал, Б.Лхагвадоржийн эзэмшдэг “Сүмт-Өргөө” ХХК 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Б.Лхагвасүрэнгийн хууль зөрчин томилж байсан Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Х.Бум-Эрдэнэтэй гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Санроуд барилгын 2, 3 дугаар давхарын 716 м2 талбайг түрээсэлж эхэлжээ. Гэрээнд тусгаснаар Хадгаламжийн даатгалын корпораци  сард 23 сая 628 төгрөгийг төлөхөөр болсон байна. Бидэнд буй баримтаас үзвэл энэ хугацаанд Б.Лхагвасүрэнгийн дүү Б.Лхагвадоржид 1.4 тэрбум орчим төгрөгийг  татвар төлөгчдийн халааснаас төлсөн байгаа юм.


Энэ мэтээр ах дүү, амраг саднаа татвар төлөгччдийн халаасыг тэмтэрч, хэдэн тэрбумаар дэмждэг, ашиг сонирхлын асар их зөрчилтэй Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд хэзээ, хэрхэн хариуцлага тооцох вэ, УИХ-ын дарга аа.

Үргэлжлэл бий...

Нэмэлт баримтууд




Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 158.208.192.248
    2023/02/03

    Янаг хайртай Хаянаа минь Яагаад чи минь гэндэв? Ямар ч үед цэвэрхэн хулгайл гэж Ямагт захидагийг минь мартлаа гэж үү? Хар тахлын дэмжлэг мөнгөөр Хамаг олны саналыг худалдаж аван Хараал, зүхэл дундуур зүтгэн байж Хамгийн дээд суудлыг эрхшээсэн билээ би Хуурамч, залилан бүхнийг ашиглаж Хулхи ерөнхийлөгч болсон тул Хугарч нурах минь хэврэг гэдгийг Хэлүүлэхгүй чи минь мэдэх учиртайсан... үргэлжлэл.. . https://m.faceboo k.com/groups/TSENZUR GUI/permalink/306547 6

    Хариулах
  • 158.208.192.248
    2023/02/03

    Янаг хайртай Хаянаа минь Яагаад чи минь гэндэв? Ямар ч үед цэвэрхэн хулгайл гэж Ямагт захидагийг минь мартлаа гэж үү? Хар тахлын дэмжлэг мөнгөөр Хамаг олны саналыг худалдаж аван Хараал, зүхэл дундуур зүтгэн байж Хамгийн дээд суудлыг эрхшээсэн билээ би Хуурамч, залилан бүхнийг ашиглаж Хулхи ерөнхийлөгч болсон тул Хугарч нурах минь хэврэг гэдгийг Хэлүүлэхгүй чи минь мэдэх учиртайсан... үргэлжлэл.. . https://m.facebook .com/groups/TSENZURG UI/permalink/3065476

    Хариулах
  • 192.82.85.94
    2023/02/02

    ТӨВ банкны даргыг яагаад солихгүй байгааг ойлгоход хэцүү. Мөнгөний ханш ингэж унаж байхад авч байгаа арга хэмжээ алга. УИХ ын дарга нь шударга шийд гаргахгүй айж байна.

    Хариулах
  • 202.9.40.52
    2023/02/02

    ийм хариуцлагагүй үйлдэл байхад энэ "сөөвгөр сахал"-ыг цаазаар аваачээ.Насаар нь хорь.Зсая иргэний амьдралыг сүйрүүлсэн ялтай шд.

    Хариулах
  • 213.87.153.66
    2023/02/02

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 66.181.185.57
    2023/02/01

    Alivaa gutgelegt hemjee heregtei bhaa. Shudargaar buteen baiguulalt hiidgiig ene kompanitai hamtran ajilladag olon kompani medne. Hulgaichid uursud shigee sanaj, busdiig gutgeh, harluulah ajillagaag humuus yalgaj salgaj meddeg bolson . Yavuurgui arga

    Хариулах
  • 43.242.243.77
    2023/02/01

    zailuulaachee luiwarchin

    Хариулах