ШӨХТГ “Ипотекийн зээлийн 1 хувийн шимтгэл үндэслэлгүй” хэмээн арилжааны есөн банктай шүүхдэж байгаа билээ. Уг асуудлаар Давж заалдах шатны шүүхийн шийдвэр ШӨХТГ-ын талд гарсан ч одоо Дээд шүүх эцэслэх үлдээд буй. Мөн энэхүү шийдвэртэй холбоотойгоор ипотекийн зээлтэй бүх иргэн төлсөн шимтгэлээ нэхэмжилж авч болох мэт ташаа ойлголт явсныг бид өмнө нь ижил кейс дээр шүүхээс гаргаж байсан шийдвэрүүд дээр үндэслэн Дээд шүүхээс гарч болох шийдвэрийн хувилбаруудыг уншигчдадаа мэдээлсэн / http://zuv.mn/xyw /.
Тэгвэл ШӨХТ-ын дарга Н.Мандуул олон нийтийн сүлжээнд үүсээд буй асуудалд арилжааны банкуудыг бус, “Монголбанк”-ийг буруутгасан байр суурь илэрхийлжээ.
Тэрбээр Уул нь бол, ипотекийн зээлийн шимтгэл "үндэслэлтэй байх" гэдэг заалтаа Монголбанк мөрдүүлэх ёстой юм л даа. Заавал ШӨХТГ арилжааны банкуудтай шүүхдэхгүйгээр. Төр хяналтаа сайжруулж байж, шударга өрсөлдөөнийг хангана.
Төр ажлаа хийгээгүйн төлөө хувийн хэвшил "ад үзэгдэх" ёсгүй” хэмээн нийтэлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна